Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Спорт холбоодын төлөөлөл өрсөлдөв

МҮОХ-ны гишүүн байгууллагуудын бадминтоны тэмцээн өчигдөр “Хан хиллс” спорт зааланд боллоо. Тус тэмцээнд 22 байгууллагын төлөөлөл 42 тамирчин өрсөлдсөн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Спорт холбоодын төлөөлөл өрсөлдөв
Спорт холбоодын төлөөлөл өрсөлдөв. Зураг: МҮОНРТ

МҮОХ-ны гишүүн байгууллагуудын бадминтоны тэмцээн өчигдөр “Хан хиллс” спорт зааланд боллоо. Тус тэмцээнд 22 байгууллагын төлөөлөл 42 тамирчин өрсөлдсөн байна. Ийн тэмцээний дүн гарахад эрэгтэй ганцаарчилсан төрөлд Д.Мөнхбаяр (Налайх дүүргийн “Лиллехаммер” олимпын зөвлөл) түрүүлж, Э.Харцага (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо), Ч.Гансүх (Монголын триатлоны холбоо) нар удаалсан бол эмэгтэй ганцаарчилсан төрөлд М.Болорхишиг (Монголын софттеннисний холбоо) аваргалж, Б.Батцэцэг (Налайх дүүргийн “Лиллехаммер” олимпын зөвлөл), Ц.Цэнд-Аюуш (МҮОХ) дараагийн байрт орлоо.

Мөн холимог хосын төрөлд 12 баг өрсөлдсөнөөс З.Гомбодорж/Ц.Цэнд-Аюуш (МҮОХ), Н.Бямбадалай/Б.Булгантамир (Рагбигийн холбоо), Э.Энхмөнх/М.Болорхишиг (Софтболын холбоо) нар шилдэг гуравт шалгарав.

Хуваалцах