Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Спорт холбоодын удирдлагууд бадминтоноор өрсөлдөнө

спортын 26 холбооны төлөөлөл 45 тамирчин өнгөрсөн гуравдугаар сард ширээний теннисний төрлөөр өрсөлдөж байв.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Спорт холбоодын удирдлагууд бадминтоноор өрсөлдөнө
Спорт холбоодын удирдлагууд бадминтоноор өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

МҮОХ-ноос спорт холбоодын удирдлагуудын дунд спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал, спортын 26 холбооны төлөөлөл 45 тамирчин өнгөрсөн гуравдугаар сард ширээний теннисний төрлөөр өрсөлдөж байв.

Тэгвэл энэ удаагийн тэмцээнийг бадминтоны төрлөөр явуулахаар боллоо. Спорт холбоодын удирдлагуудын бадминтоны тэмцээн энэ сарын 16-нд 10:00 цагт “Хан хиллс” спорт зааланд эхлэх бөгөөд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр зохион байгуулагдах юм байна. Мөн шилдгүүдийн дунд холимог хосын тэмцээн, нийт оролцогчдын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах