Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв ШУТИС-тай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна.
"Монгол Улсын спортын шинжлэх ухааны өнөөгийн түвшин ба орчин үеийн спортын шинжлэх ухааны хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний хурал арванхоёрдугаар сарын 22-нд буюу нөгөөдөр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн төвийн хурлын танхимд 10:00 цагт болно.
Тус эрдэм шинжилгээний хуралд спортын салбарын эрдэмтэн, судлаач, багш, оюутан, спортын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, дасгалжуулагч, тамирчид оролцох юм байна.


















