Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Спортын Арбитрын шүүхийн шийдвэрийг ОХУ эрс эсэргүүцэж байна

Риогийн Паралимпийн наадамд Оросын тамирчдыг оролцохыг хориглох тухай Спортын Арбитрын шүүхийн шийдвэрийг ОХУ эрс эсэргүүцэж байна. Олон улсын Паралимпийн хороо

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Спортын Арбитрын шүүхийн шийдвэрийг ОХУ эрс эсэргүүцэж байна
Спортын Арбитрын шүүхийн шийдвэрийг ОХУ эрс эсэргүүцэж байна. Зураг: МҮОНРТ

Риогийн Паралимпийн наадамд Оросын тамирчдыг оролцохыг хориглох тухай Спортын Арбитрын шүүхийн шийдвэрийг ОХУ эрс эсэргүүцэж байна. Олон улсын Паралимпийн хороо Оросын тамирчдыг төрийн дэмжлэгтэйгээр допинг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Олимпийн наадмаас хасах хүсэлт гаргасныг Спортын арбитрын шүүх хэлэлцэн, ОХУ-ын тамирчдыг хориглох бүрэн үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргасан юм.

Харин ОХУ-ын спортын сайд Витали Мутко спортын маргаан хэлэлцэх шүүхийн энэ шийдвэр хуулийн дагуу биш, улс төрийн учир агуулгатай гэж хэвлэлд мэдэгдсэн байна. Тэрээр Спортын арбитрын шүүх ОХУ-ын тамирчдыг Паралимпийн наадмаас хасах шалтгааныг нотлох тодорхой нотолгоо харуулаагүй гэж тус шүүхийг шүүмжилсэн байна.

Мөн ОХУ-ын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев шүүхийн энэ шийдвэрийг эрс няцаасан байр сууриа өөрийн фэйсбүүк хуудсандаа илэрхийлжээ. Тэрээр Шүүхийн энэ ичгэвтэр шийдвэр зөвхөн Оросын тамирчдад ч биш, хөгжлийн бэрхшээлтэй бүх хүнд хүнд цохилт болж байна. Мөн ОХУ-ын спортын салбар, Оросын тамирчид, Орос орныг улс төрийн агуулгаар онилж байна гэдгийг онцолжээ.

Хуваалцах