Спортын мастер Б.Сарнай ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Кыргызстаны нийслэл Бишкект бөхийн төрлүүдийн “U17” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, залгуулаад U23 ангиллын тэмцээн сонгомол бөхийн төрлөөр үргэлжилж буй талаар бид өмнө нь мэдээлсэн
Мэдээллийн алба

Кыргызстаны нийслэл Бишкект бөхийн төрлүүдийн “U17” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, залгуулаад U23 ангиллын тэмцээн сонгомол бөхийн төрлөөр үргэлжилж буй талаар бид өмнө нь мэдээлсэн
Тус тэмцээний 76 кг-ын жинд зодоглосон Налайх дүүргийн тамирчин, спортын мастер Баярбаатарын Сарнай өчигдөр тойргийн эхний барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, дэлхийн шилдгүүдийн нэг Кыргызстаны Айпери Медет Кызытэй тун сайн барилдаж 1:3-аар ялагдсан. Ийн удаах барилдаанд Казахстаны Инкара Жанатаеваг 8:6-гаар ялсан ч Энэтхэгийн Бипашад 3:6-гаар ялагдаж, тойргийн сүүлийн медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанаа Узбекистаны Озода Зарипбоеватай хийсэн юм.
Тэгвэл медалийн төлөөх барилдаанд Б.Сарнай Узбекистаны Озода Зарипбоеваг 10:0-ээр илүүрхэж ялав.
Ташрамд дуулгахад, Бишкекийн дэвжээнд өчигдөр Монголын гурван эмэгтэй бөх зодоглож, нийтдээ хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.


















