Спортын сэтгүүлчид Пёнчанд байрлаж эхлээд байна
“Пёнчан-2018” олимпийн наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Харцага нар сурвалжилна.
Мэдээллийн алба

БНСУ-ын Сөүл хотод 1988 оны зуны олимпийн наадам амжилттай зохион байгуулагдсан билээ. Тэгвэл тус улс анх удаа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахад бэлэн болжээ. Өдгөө Пёнчан хотын олимпийн тосгонд тамирчид болон албаны хүмүүс байрласаар байна. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид түрүүчээсээ олимпийн тосгонд байрлажээ.
“Пёнчан-2018” олимпийн наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Харцага нар сурвалжилна.
Манай сэтгүүлчид “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” зуны олимп болон “Сочи-2010”, “Рио-2016” өвлийн олимпийн наадмыг сурвалжилж байсан билээ.


















