Спортын сургалт дасгалжуулалтад дартфиш системийг нэвтрүүлнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Биеийн тамир, спортын газар, МУБИС, "Dartfish" олон улсын байгууллага хамтран энэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мэдээллийн алба

Спортын сургалт дасгалжуулалтад дартфиш системийг нэвтрүүлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Биеийн тамир, спортын газар, МУБИС, "Dartfish" олон улсын байгууллага хамтран энэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Төслийн хүрээнд сургалт хийж, тус программыг Монголд нутагшуулах албан ёсны гэрээ хийжээ. 20 жилийн түүхтэй "Dartfish" олон улсын байгууллага дэлхийн олон орон тэр дундаа Европын орнуудад энэ сургалтын системийг түлхүү хэрэглэдэг байна.
Дартфиш систем гэдэг нь тамирчдын дасгал, хөдөлгөөний техникийн гүйцэтгэл болон төрлийн үзүүлэлтээр шинжлэхэд ашигладаг программ юм. Дартфиш төслийн гэрээ байгуулснаар энэ сургалтын системийг манай улсын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах, Үндэсний шигшээ багийн тамирчдын хөдөлгөөнийг нарийн үзүүлэлтүүдээр хэмжих, шинжлэх боломж бүрдэх юм байна.


















