Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Sprite cup” сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

Тав хоногийн өмнө эхэлсэн уг тэмцээний хагас шигшээд шалгарах баг өчигдөр тодорсон бөгөөд өнөөдөр аваргаа шалгаруулна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Sprite cup” сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд өнөөдөр тодорно
“Sprite cup” сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд өнөөдөр тодорно. Зураг: МҮОНРТ

Монголын мини сагсан бөмбөгийн холбооны U16 насны “Sprite cup” сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд болж байна.

Холбоо үүсч байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан тэмцээнийхээ цар хүрээг тэлж, энэ жил хөвгүүдийн ангилалд 27, охидод 12 багийн нийт 500 гаруй тамирчны дунд өрсөлдөөн өрнөж байна. Тэмцэний урьдчилсан шатны тоглолт Хан-Уул, ШУТИС гэсэн хоёр зааланд болжээ.

Тав хоногийн өмнө эхэлсэн уг тэмцээний хагас шигшээд шалгарах баг өчигдөр тодорсон бөгөөд өнөөдөр аваргаа шалгаруулна.

Хуваалцах