Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ажлын алба, УИХ-ын гишүүн, Стандартын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн дарга О.Батнайрамдал, Стандарт, хэмжил зүйн газар хамтран “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна
"Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ажлын алба, УИХ-ын гишүүн, Стандартын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн дарга О.Батнайрамдал, Стандарт, хэмжил зүйн газар хамтран “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхтэй холбоотойгоор "Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдааныг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Нэгдсэн хуралдаанаар “Хүнс хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин”, “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин”, “Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрхзүйн орчин” сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Стандарт, хэмжил зүйн газар болон салбар бүрийн мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, мэргэжилтэн судлаачид оролцож байна.

“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” батлагдсанаар мэргэжлийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч стандартын хэрэгжилтийг хангуулахад өндөр ач холбогдолтой юм.

Хуваалцах