Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Стивен Жеррардыг Ливерпүүлд хэнээр ч орлуулашгүй тоглогч гэв

Барселона клубын довтлогч Луйс Суарез хуучин багийнхаа ахлагч Стивен Жеррардыг Ливерпүүлд хэнээр орлуулашгүй тоглогч хэмээн ярилаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стивен Жеррардыг Ливерпүүлд хэнээр ч орлуулашгүй тоглогч гэв
Стивен Жеррардыг Ливерпүүлд хэнээр ч орлуулашгүй тоглогч гэв. Зураг: МҮОНРТ

Барселона клубын довтлогч Луйс Суарез хуучин багийнхаа ахлагч Стивен Жеррардыг Ливерпүүлд хэнээр орлуулашгүй тоглогч хэмээн ярилаа.

Ирэх улирал Америкийг зорих Жеррардын талаар Луйс Суарез "Хөлбөмбөгт орлуулж үл болох цөөхөн хэдхэн тоглогч байдаг. Стивен бол тэдний нэг. Зөвхөн тоглогчийн хувиар нь орлуулашгүй биш бас миний хуучин багийн ахлагчийн хувиар ч орлуулж чадахгүй. Гэхдээ Ливерпүүл бол гайхалтай баг. Том тоглогчид тэдний төлөө тоглохыг хүсэх болно. Тэдэнд илүү сайжирч чадах гайхалтай хагас хамгаалагчид байгаа. Орлуулалтын талаар босс аль хэдийнэ бодоод эхэлчихсэн гэдэгт би итгэлтэй байна" хэмээн ярьжээ.

Хуваалцах