Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн мэс заслын багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

өнөөдөр Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн анхны дурангийн мэс заслыг Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн ахлан амжилттай хийсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн мэс заслын багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн мэс заслын багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Хүний гавьяат эмч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар алс зайдуу аймаг орон нутагт эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламжийг үзүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн мэс заслын багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Ийн тус эмнэлэг хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг хийх боломжтой болов.

Мөн энэ өдрүүдэд улсын томоохон эмнэлгүүдэд эмч мэргэжилтнүүдийг нь сургаж байгаа юм байна. Түүнчлэн өнөөдөр Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн анхны дурангийн мэс заслыг Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн ахлан амжилттай хийсэн байна.

Хуваалцах