Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүрэгт нэмж 10 цэцэрлэг барих шаардлагатай гэв

2013 оноос хойш Сүхбаатар дүүрэгт зургаан сургууль, 11 цэцэрлэг шинээр барьсан байна. Энэ нь сүүлийн 20 жилд хийгээгүй бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулсан гэсэн үг юм гэж тус дүүргийн Засаг даргын орлогч онцолж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүрэгт нэмж 10 цэцэрлэг барих шаардлагатай гэв
Сүхбаатар дүүрэгт нэмж 10 цэцэрлэг барих шаардлагатай гэв. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн хэмжээнд нэмж 10 цэцэрлэг барих шаардлагатай гэж албаныхан үзэж байна. Энэ асуудлыг шийдэж чадвал дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай болно гэлээ.

2013 оноос хойш Сүхбаатар дүүрэгт зургаан сургууль, 11 цэцэрлэг шинээр барьсан байна. Энэ нь сүүлийн 20 жилд хийгээгүй бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулсан гэсэн үг юм гэж тус дүүргийн Засаг даргын орлогч онцолж байна. Одоогоор дүүргийн хэмжээнд 10 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Эдгээр хүүхдийн асуудлыг шийдэхийн тулд 10 цэцэрлэг шинээр барих шаардлагатай гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа хэлж байна.

Хуваалцах