Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд "Мэдээлэл инновацийн төв" ажиллана
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас зарим дүүргийн нутаг дэвсгэрт агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр
Мэдээллийн алба

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас зарим дүүргийн нутаг дэвсгэрт агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зөвлөгөө мэдээлэл тогтмол хүргэх, агаарын бохирдлын эсрэг дэвшилтэт технологиудыг танилцуулж байх зорилгоор “Мэдээлэл инновацийн төв”-ийг байгуулсан байна.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны сайжруулсан түлшний дундын төв буюу агуулахыг түшиглэн тус төвийг байгуулж, хүлээн авчээ. Энэхүү “Мэдээлэл инновацийн төв” нь иргэн бүрт нээлттэй үйлчлэх юм байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ


















