Сүхбаатар дүүргийн иргэдийн спортын наадам удахгүй эхэлнэ
Сүхбаатар дүүргийн иргэдийн спортын гуравдугаар наадмыг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2014 оны тавдугаар сараас 11 дүгээр сарын хооронд спортын найман төрлөөр зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн иргэдийн спортын гуравдугаар наадмыг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2014 оны тавдугаар сараас 11 дүгээр сарын хооронд спортын найман төрлөөр зохион байгуулах гэж байна.
“Биеийн тамир, спортын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Засгийн газрын 2009 оны тавдугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд зохион байгуулах, ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын залгамж халааг бэлтгэх, ард иргэдийг биеийн тамир, спортоор тогтмол хичээллэдэг болгох, эрүүл мэндийг хамгаалах зорилготой аж.


















