Сүхбаатарын одонт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио /МҮОНР/ -Түүхэн замнал
МҮОНР-ийн үүсэл хөгжлийн эхлэл 1930-аад оны үед тавигдсан болохыг радиогийн түүхийн худаснаа тодорхой бичигджээ. Тэр үеийн МАХН-ын Төв Хороо, Намын төв хорооны дэргэдэх Хянан байцаах төв комиссын хамтарсан хурлаас “…агаарын мэдээ байгуулах явдал болбаас маш чухал бөгөөд даруй гүйцэтгэвээс зохих ажил
Мэдээллийн алба

Нэг. Радио үүсч бий болох анхны алхмуyд
.jpg)
МҮОНР-ийн үүсэлхөгжлийн эхлэл 1930-аад оны үедтавигдсан болохыградиогийн түүхийн худаснаа тодорхой бичигджээ. Тэр үеийн МАХН-ын Төв Хороо, Намын төв хорооныдэргэдэх Хянан байцаах төв комиссын хамтарсан хурлаас “…агаарын мэдээ байгуулах явдал болбаас маш чухал бөгөөд даруй гүйцэтгэвээс зохих ажил мөн”хэмээн шийдвэрлэсэн байна.Энэхүү түүхэн үүргийгардын хувьсгалын 10 жилийн ойн баярын өмнө багтаан эхлүүлэж түүнд олон нийтийн хүчийг татан оролцуулахыг Худалдаа, аж үйлдвэрийн яаманд даалгасан байна.
1931 оноос эхлэн Улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийг материал техникийн баазаар хангахад улс, хоршоолол, олон нийтийн төв байгууллагуудаас хувь нийлүүлсэн “Монгол радио” хэмээх хоршоо байгуулсан түүхтэй.
Үндэсний радио техникчдийншинэ цагийн боловсон хүчнийэхний ээлжийн 12 хүнийг Эрхүү хотноо хоёр жилийн хугацаатайгаархоёр дахь ээлжийн 33 хүнийг“Цэргийн холбоонысургалтын төвд” сургаж ,радио техникчдийнүндэсний мэргэжилтнээ бэлтгэсэн байна.
Монгол- Зөвлөлтийн хоёр орныард түмнийнайрамдал хамтын ажиллагааны хүрээнд ЗХУ-аасРадиогийн тоног төхөөрөмж, хүлээн авагч, микрофон, чанга яригч зэргийг хүлээн авч “Соёлын төв” газруудад хуваарилан түгээн хэрэглэж эхэлжээ.
1931 оны тавдугаар сарын нэгний өдөр “ Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб”буюу одоогийн Санкт-петрбургзэрэг байгууллагынүүдэнд радио цагаан хоолой байрлуулж, оройн 19.00 цагаас тусгай программаар монгол, орос, хятад хэлээранхныхаанэвтрүүлгээ түгээж эхэлжээ.
Өргөн олон түмэнд зориулж, дуу хөгжим, урлаг, утга зохиол, түүх соёлынсоён гэгээрүүлэх агуулгабүхий илтгэл, өгүүлэл зэргээрнэвтрүүлэг бэлтгэж явуулсан нь манай хамтолны анхны томоохон уран бүтээлүүдболж радиогийн түүх бичлэгтавагджээ.
1931 оны зургаадугаар сараас эхлэнУлаанбаатарт долоо хоног тутам хоёр удаа радио нэвтрүүлэг явагддаг болж, “ Буянт ухаа” дахь наадмын талбайгаас анхныхаа радио нэвтрүүлгийг цацаж эхлэхэдЗХУ-ын тусламжаар байгуулагдсан радио станцууд чухал үүрэг гүйцэтгэж байсныг радиогийн түүхэнд бичээстэй байна. 1933 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр “БНМАУ, ЗХУ-ын засгийн газар хооронд БНМАУ-д радио дэлгэрүүлэн байгуулах тухай гэрээ”байгуулсан нь радиогийнцаашдын хөгжилд онцгой үүрэг биелүүлжээ.
Хоёр: Монгол улсад радио нэвтрүүлэг үндэсний хэмжээнд цацагдаж эхэлсэн нь
1934 оны есдүгээр сарын 01-нд Монгол улс даяар радио өргөн нэвтрүүлгийг албан ёсоор эхлүүлсэн түүхэн тэмдэглэлт баярын өдөр.
Энэ өдрийн 11.00 цагаас БНМАУ-ын Ерөнхий сайд П. Гэндэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэх яамны сайд Дамбийням мөн Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам ЗХУ-аас манай улсад суугаа элчин сайд зэрэг албаны хүмүүс “Радио нэвтрүүлэх станц”-ын газарт хүрэлцэн ирж, радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны баярын нээлтэд оролцсон байна.
Холбооны яамны сайд Мэндийн радиогоорхэлсэн баярын нээлтийн үгийгУлаанбаатар хот хөдөө орон нутгийн 13 аймагт цацсан нь Монголд радио өргөн нэвтрүүлэг үүсч бий болсон тухай он цагийн түүхэнбаримт юм.
“Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн тэр түүхт өдрийн нэвтрүүлгийг“Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо”-ны орчуулагч бөгөөд радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батааг ийн дуу хоолойгооор орон даяар цацагджээ. 1935 оны нэгдүгээр сараас эхлэнрадиод анхны эмэгтэй нэвтрүүлэгч Лувсангийн Рагчаа ажиллаж олон түмнийг соён гэгээрүүлэх үйлст эмэгтэйчүүд оролцож эхэлжээ.
1934 он гэхэд“ Радиогийн харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо” мааньнэг эрхлэгчтэй, хоёр нэвтрүүлэгчийн орон тоотой ажиллаж байлаа.Радио нэвтрүүлгийн нэг студитэй, 1700 гаруй радио цэгтэй. Өдөрт 2-оос илүүгүй цагийн нэвтрүүлэг явуулдаг байжээ. Энэ үедСүхбаатарын талбайн баруун урд дээрээ цаг бүхий цамхагтай хоёр давхар байшинд тэр үеийн Холбооны яам байрлажбайсан бөгөөд Радио хороо ч мөн тэнд байрлаж байв
Монголын радио түүхэн хөгжлийнхөө явцад урлаг уран бүтээлийн шинэ шинэ хэлбэрийнажлыг цаг ямагтэхлүүлж байсны анхдагч нь1934 оны 12 дугаар сардзохион байгуулсан “ Радио үдэшлэг” бөгөөд түүндманай нэрт зохиолч С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Н.Наваан-Юндэн, Д.Намдаг, Д.Цэвэгмид, П.Хорлоо, Т.Нацагдорж, Л.Цэнд-Очир нар уригданоролцсон ньөнөөгийн МҮОНР-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд уламжлал болон хэрэгжиж байгаа билээ. 1935 оны тавдугаар сарын 15-ндтусгай программаар ерөнхий эрдмийн хичээл заах “Нүд далдын сургууль” хэмээх анхны Радио сургууль нээсэн ньорчин цагийн “Зайн сургалт”-ын эхлэл ингэж тавигдсан гэж түүх судлаачид үздэг.
1938 оны наймдугаар сараас эхлэн радио нэвтрүүлгийг “Радио сонин” хэмээн нэрлэж, түүний эрхлэгчийн үүргийг МАХН-ын Төв Хорооны ухуулан боловсруулах хэлтсийн ажилтан гүйцэтгэх болж,радиогийн өглөөний нэвтрүүлгийг хоёр цагаар нэмэгдүүлж, 7.00-11.00 цаг хүртэл явуулахаар шийдвэрлэж байжээ.
1939 оны арван нэгдүгээр сарын09-нд Радио нэвтрүүлгийн зөвөлгөөн болж түүндБНМАУ-ын албан яамд, аж ахуй, олон нийтийн байгууллагын сайд, дарга, радио уран сайхныг явуулахад хамрагддаг бүх байгууллагын хариуцлагатан нар оролцжээ. Төвийн радио нэвтрүүлгийн байдалд дүн шинжилгээ хийж цаашид авах арга хэмжээний талаар чухал заалт бүхий тогтоол батласан байна.
1940 оны дөрөвдүгээрсарын 18-ндхуралдсан МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний хурлаас радио нэвтрүүлгийг харилцан нэвтрэлцэх холбооноос тусгаарлаж МАХН-ын Төв Хорооны шууд удирдлагын дор ажиллах “Радио хороо” болгон зохион байгуулжээ.
1940оны арвандүгээр сараас эхлэн . МАХН-ын Төв Хорооны ухуулах боловсруулах хэлтсээс идэвхтэн лекторын групп байгуулж онол, түүх, олон улсын байдал, нам, засгийн цаг үеийн бодлогын асуудлаар сар тутам радио лекц явуулж,радиогийн шууд нэвтрүүлгийг “Соёлын ордон”,“Залуучуудын театр”, “Цэргийн театр”,”Улсын төв театр”-аасявуулдаг болж, “Гайхамшигт лимбэ”, “Цэнд комиссар” ,“Өргөмөл сувд” “хэмээх дуулалт жүжгийг радиогоор нэвтрүүлж эхэлжээ.Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг хотоос майн баярын концерыг хүлээн авч улс орон даяараа дамжуулан нэвтрүүлжээ.
1941 оноос эхлэн“Шоринофон” гэдэг аппаратаар кино хальсанд нэвтрүүлгээ бичиж, дуу хураагч аппарат анх удаагаа хэрэглэж эхэлсэн нь радио нэвтрүүлэгт хүн хүч, хөдөлмөр, цаг хэмнэж нэвтрүүлгийг жинхэнэ амьд дуу хоолойгоор баяжуулсан нь радиогийн үүсэл хөгжлийн түүхэнд нэгэн шинэ дэвшил болжээ.
1942 оны хоёрдугаар сараас эхлэн радио нэвтрүүлгийн цагийн ерөнхий сүлжээг бий болгож, “Өглөөний”, “Үдшийн” гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулж, “Үдшийн” улс төрийн нэвтрүүлгийг даваа, баасан гарагт Намын төв хороо, лхагва гарагт МХЗЭ-ийн Төв Хороо, пүрэв гарагт МҮЭ-ийн Төв Зөвлөл, баасан гарагт Шинжлэх ухааны хүрээлэнгээс эрхлэн хариуцаж тогтмол цагийн хуваариар явуулахаар болжээ.
1940-өөд он гэхэд радио нэвтрүүлгээр малын төл бойжуулах, хаврын тариалалт, хашаа, худгийг олшруулах, сүү тос, өөх тосны бэлтгэл, бог малын хээлтүүлэг, өвс хадлан зэрэг хөдөө аж ахуйн цаг үеийн ажлын тухай мэдээ материал зонхилж байлаа.
Төвийн сонин хэвлэлийн нийтлэл, мэдээмэдээллийг голчлоннэвтрүүлэхийн зэрэгцээ шинэ үеийн бичиг үсэгт тайлагдсан хүмүүс, хамт олны тухай,эх орны аугаа их дайн, Зөвлөлтийн ард түмний баатарлаг тэмцэл, фронтод туслах хөдөлгөөн, ялалтын тухай, Нюринбергийн шүүх хурлын тухай мэдээ материал чухал байр эзэлж байсан байна.
Радио нэвтрүүлэгтэй өдөр бүрийн 9.00, 17.00 цагуудад Москвагийн радиогийн сүүлийн үеийн мэдээг 10-15 минутаар орос хэлээр мөн Москва, Эрхүүгийн сонин содон мэдээ мэдээллийг дамжуулж байжээ.
Долоо хоног бүрийн мягмар гарагт казах хэлээр, пүрэв гарагт хятад хэлээр нэвтрүүлэг явуулж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайнд Монгол улс татагдан
оролцсоноор“ МХЗЭ-ийн Төв Хорооны суртлын хэлтэс”, “Уран сайхны хэрэг эрхлэх газрын утга зохиолын хэлтэс” , “Радио хорооны уран сайхны нэвтрүүлгийн редакц” хамтран радио программыг цэрэг татлагад зориулан явуулж байжээ. 1944 оны хоёрдугаар сард МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний тогтоолоор “Радио хорооны зөвлөл”-ийг шинэчлэн байгуулжээ.Радио хорооны даргаар НамынТөв Хорооны лекторын товчооны дарга Ч.Лодойдамбыг томилсоннь МҮОНР-ийн анхны дарга хэмээн түүхэнд бичигджээ.
Радио хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд МХЗЭ-ийн Төв Хорооны Дамдин, хотын намын хорооны нарийн бичгийн дарга Содномбалжир, Үнэн сонины эрхлэгч Дамдинсүрэн, Уран сайхны хүрээлэнгийн дарга Болд, Радио хорооны орлогч дарга Дуламдорж, Засгийн газрын ажилтан Дэндэв, Харилцан нэвтрэлцэх холбооны орлогч дарга Лувсанцэнд нарыг оруулан баталжээ.
1944 оны статистикийн мэдээгээр Улаанбаатар хотод бүх айл өрхийн 70%, хөдөө орон нутагт айл өрхийн 46%-ийг радиожуулсан нь радиогийнмэдээ мэдээлэл түгээх үйл ажиллагаа бүх нийтийг хамрах болсны баталгаа юм. Радиогийн үйл ажиллагаанд ЗХУ-ын мэргэжилтнүүдийн дэмжлэг туслалцаа ус агаар мэт хэрэгтэй байсныградиогийнтүүхэнд бичиж үлдээсэннь ч байдаг юм. Техникийн засварын мэргэжилтэн В.С.Вяткин өөрийн бүтээсэн шоринофон аппаратынхаа кино хальснаа “Монгол интернационал” дууг бичиж“Радио өргөн нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд” сууж байсан байшингаасаа шууд дамжуулан нэвтрүүлж өгдөг байжээ.

1945 оны дөрвдүгээр сараас эхлэн өдөр бүророс хэлний нэвтрүүлгийг явуулдаг болсноор 1945 оны тавдугаар сарын09-ний өдрийн Ялалтын баярт зориулсан Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн цуглаанаас шууд сурвалжлагыг /Х.Намсрайжав/хийж түүхэнд үлдээжээ. 1946 оноос Л.Мөрдоржийн хөгжим “Эх орон” дууны аялгуугаар Монголын радио өглөө бүрийн өргөн нэвтрүүлгээ эхлэх “Радио дохио” болгон өгч эхлээд түүхт 80 жилтэйгээ золгож явна.
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1947оныесдүгээр сарын 12 -ны өдрийн73 дугаар тогтоолоор “Радио хороо”-ны даргын албан тушаалаас Ч.Лодойдамбыг чөлөөлж, Г.Дуламдоржийг томилсон байна.
Радио хороог бие даасан байгууллага болгож, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх “Улсын радио нэвтрүүлгийн ба радиожуулгын хороо”-г байгуулж тус хороо нь улс төрийн нэвтрүүлгийнхоёр үндсэн хэлтэстэй , 12 хөгжимчин бүхий үндэсний хөгжмийн хэсэгтэйгээр зохион байгуулагджээ.
Өглөө бүр 7.00-9.00 цаг, орой 17.00-22.00 цаг хүртэл өдөрт долоон цагийн нэвтрүүлэг явуулж байлаа. Өглөөний нэвтрүүлгээр уран сайхан, дуу хөгжмийн концертыг плёнк ба пянзаар орой нэвтрүүлгээр“Улсын төв театр”, “Цирк”, “Дотоод яамны ансамбль”, “Цэргийн болон үлгэр жишээ клуб” , “Хятад ажилчдын клуб”, “Сэргийлэхийн клуб”, “Комбинатын клуб” , “1, 2 ,3 дугаар хорооны клуб”, “Хэвлэх үйлдвэрийн уран сайханчид” зэрэг урлагийн газруудыг радио хороон дээр урин ирүүлж бэлтгэсэн концертыг нь шууд дамжуулдаг байжээ.
.
1947- онд Америкийн Атлантик Сит, 1948 онд Мексикийн Мехикод болсон өндөр үелзлэлийн радио нэвтрүүлгийн олон улсын бага хуралд монголын төлөөлөгчид оролцсон нь гадаад томилгооны анхных нь байлаа. 1949 оны есдүгээр сарыннэгэнд Орон даяар радио өргөн нэвтрүүлэг эхэлсний 15 жилийн ойг тэмдэглэжээ.
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1949 оны аравдугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор радиогийн программд өдөр тутмын сонины тойм, олон улсын хоорондын байдал, онолын зарим асуудал, малчин, залуучууд, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, сонсогчдын захиалгат концерт, уран зохиолын нэвтрүүлэг, радио жүжиг, олон улсын ба зөвлөлтийн дуу хөгжим оруулж байхыг заажээ.
1946-1951 онд бүх сумдыг радиожуулахаар шийдвэрлэж, 1954 онд Улсын төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 500 багийг радиожуулсан нь радио нэвтрүүлгийг хөдөөгийн малчид, хөдөлмөрчдөд хүргэж , үр нөлөөгий нь өргөтгөхөд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байдаг.
1950-аад оноос эхлэн Хөдөлмөрчдийн улс төрийн хүмүүжилд зориулсан тусгай нэвтрүүлэг бэлтгэн радиогийн долоо хоногийн программд тогтмол оруулснаар радиогийн түүхэнд“Хөдөөгийн хөдөлмөрчдөд зориулсан нэвтрүүлэг” ингэж эхэлжээ.“Мал бол манай алтан фонд” нэрийн дор бог малын төл бойжуулахад зориулсан нэвтрүүлэг явуулсан нь манай радиогийн анхны томоохон цуврал нэвтрүүлэг төдийгүй “Малчин радио”- “Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийнүүсэл хөгжлийн эхлэл байжээ.
Москва хотноо суралцаж байсан Л.Цэнд, Д.Ням-Осор нарын манай оюутнууднэвтрүүлгээ уншижбайсан бол1952 оны долоодугаар сарын 19-ний өдрөөс эхлэнМосква хотод радиогийн монгол хэлний редакцид ажиллах Монголын радиогийн анхны нэвтрүүлэгчээр Дугарсүрэнгийн Цэдэвсүрэн томилогдож ажиллажээСайд нарын Зөвлөлийн. 1953 оны наймдугаар сарыннэгний өдрийн 311- дүгээр тогтоолоор Л.Пүрэвийг Монголын радио хорооны даргаар томилжээ. 1952 оны есдүгээр сардМонголын радио олон улсын радиогийн байгууллага ОИР-ийн гишүүнээр элсэж, Монголын радио хорооны дарга Г.Дуламдорж, холбооны инженер Чимиддорж нар Монголын радиог төлөөлөн ОИР-ийних хуралд оролцжээ.
Монголынрадиогийн гадаад харилцаа өдрөөс өдөрт улам өргөжин тэлж,1953 оны есдүгээр сарын 13-ны өдөр Монголын радио Зөвлөлтийн радиогийн байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ. Энэхүү хэлэлцээрт Монголын радио хорооны дарга Л.Пүрэв гарын үсэг зурсан байна. Дараа нь Хятад, Румины радиотой мөн гэрээ хэлэлцээр байгуулжээ.
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1953 оны аравдугаар сарын 29-ний өдрийн86/220 дугаар тогтоолоор “Радио хороо”-ны зохион байгуулалтыг өөрчилж “Хорооны дарга”, “Улс төрийн нэвтрүүлгийн ерөнхий редакц”, “Уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакц”, “Сурвалжлагчдын хэлтэс”, “Программ ба нэвтрүүлэх хэлтэс”, “Техник хяналтын ба дуу бичлэгийн хэлтэс”,”Гадаад харилцааны хэлтэ”, “Аж ахуйн хэлтэс”, “Үндэсний хөгжмийн оркестр”, “Дикторууд” гэсэн бүрэлдэхүүнтэйгээр баталсан нь өнөөгийн МҮОНР-ийнбүтэц зохион байгуулалтанд уламжлагджээ. 1954 оноос Радиогийн нэвтрүүлэгч нарт анх удаа 1,2,3 гэсэн мэргэжлийн зэргийн ангилал тогтоож тэдний мэрэгжлийн чадал чансааг харгалзан цалинжуулдаг байсан ньрадио нэвтрүүлэгт чанарын ахиц гарчээ.
1954 онд Радио сурвалжлагыг анх удаа хөдөөгийн малчны хотоос Улсын радио хорооны дарга Л.Пүрэв ,оператор техникч Д.Пүрэв , инженер Ц.Мятав ,Ч.Лодойдамба нархийсэн түүхтэй.

1954 онд Монголын радиогийн дуу хөгжмийн ”Алтан сан” хөмрөг үндэслэгджээ. Ахмад ажилтнуудын дуртгалд“Радиогийн дуу хөгжмийн фонд”-ыг радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн ерөнхий редактор хөгжмийн нэрт зохиолч С.Гончигсумлаа эмхлэн цэгцэлж төрөлжүүлэн байгуулжээ. Фондын анхны эрхлэгчээр радиогийн ууган нэвтрүүлэгч Л.Рагчаа томилогдон ажиллаж байжээ.
Соронзон хальснаа шингэсэн энэ алтан сан хөмрөгт ардын билэг авъяастны зохиосон дуу хөгжмөөс эхлээд орчин цагийн манай урлагийн нэрт мастеруудын туурвисан дуу хөгжмийн шилдэг бүтээлүүд бий. Дэлхий дахинаа алдаршсан хөгжмийн суут зохиолчдын бүтээлүүд ч бас байдаг. Манай радио сонсогчдын сайн танил В.Шекспир, Гёте, М.Горький, Гоголь, А.Чехов түүнчлэн манай шинэ үеийн ууган зохиолч Д.Нацагдоржийн алдарт зохиолууд, жүжгийн нэрт зохиолч Д.Намдаг, Л.Ванган, Ч.Ойдов нарын жүжгүүд, энэ санд хадгалагдаж байна. Мөн ардын хувьсгалын партизан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, улс ба хөдөлмөрийн баатрууд, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, соёл урлаг, ардын боловсрол, шинжлэх ухааны алдарт хүмүүсийн яриа дуртгалууд энд амьдаараа мөнхжин үлджээ.
Найруулагч Ж.Бадраа, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа,техникч оператор Д.Бадамдорж нар 80 кг-ийн жинтэй, МАГ-8 аппаратаар Хөвсгөл аймгаас соёлын ордны жүжигчдийн дуу хөгжмийн бичлэг, оператор техникч Д.Лхасүрэн зүүн дөрвөн аймгаас жүжигчдийн дуу хөгжмийн бичлэг, редактор С.Цэдэв, С.Гончигсумлаа, Д.Бадамдорж нар Дорнод аймгаас “Хурим” жүжиг, Сүхбаатар аймгаас “Тоорой бандь” хөгжимт жүжгийг тус тус бичиж ирсэн нь Монголын радиогийн хөдөөд хийсэн анхны томоохон бичлэгүүдийн нэгэн болжманай “Алтан фондод” хадаглагдаж байна. 1956 оны 10 дугаар сард. Л.Ванган “Тожоо жолооч” жүжиг радиогийн алтан сан хөмрөгт оржээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны1956 оны зургаадугаар сарын316/195 дугаар тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын радио нэвтрүүлгийн ба радиожуулгын хороог БНМАУ-ын Соёлын яамны дэргэдэх “Улсын радио хороо” болгон шинэчлэн зохион байгуулжээ. Мөн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны 1958 оны наймдугаар сарын 07-ны өдрийн 259/246 дугаар тогтоолоор “Улсын радио хороо”–г Соёлын яамнаас тусгаарлаж биеэ даасан Улсын хороо болгосан байна.
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний
1957 оны зуогаадугаар сарын04-ний өдрийн 345 дугаар тогтоолоор Москвагийн радиод редактор ажиллуулахаар болж, Базаргүрийн Өсөхбаярыг томилсон ньМосква дахьманай анхны редактор хэмээнрадиогин түүхэнд бичигджээ. 1957 онд Москва хотноо болсон ДЗО-ны ҮI их наадмыг улс төрийн редактор Б.Гаваа, Гадаад харилцааны хэлтсийн ажилтан, орчуулагч Д.Лодойдамба нар сурвалжилжээ. 1957 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид ЗХУ-д айлчлах үеэр Зөвлөлтийн радиотой хамтарч ажилчлалын тухай шууд сурвалжлагыг Москвагаас эх орондоо дамжуулжээ. 1958 онд Монголын радио ОИР-ийн шугамаар зохиогдсон “Энх тайван, нөхөрлөл” хэмээх олон улсын радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн уралдаанд оролцсон байна.
1958 онд хуурай зайгаар ажиллах үүргийн авсаархан магнитфон хэрэглэх болсноор сурвалжлагын хүрээ тэлж, төрөл жанр олшрон, радио нэвтрүүлгийг улам шуурхай амьд сонирхолтой хийх сайхан боломж бүрджээ.
1958 оны долоодугаар сарын нэгнээсБНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 212 дугаар тогтоолоор”Радио хорооны хөгжмийн оркестрийг симфони оркестр” болгон өргөтгөв. Энэхүү симфони найрал хөгжим хожмоо “Улсын филармонид шилжиж Улсын симфони найрал хөгжим”-ийг бүрэлдүүлсэн юм.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, Намын Төв Хорооны 1959 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 325/300 дугаар тогтоолоор Улаанбаатарын шугамаар нийслэлийн хөдөлмөрчдөд зориулсан радио нэвтрүүлэг явуулах тухай шийдвэр гарчээ.

1959 оны наймдугаар сарын 09-ний өдөр . Ардын хувьсгалын 40 жилийн ой угтаж зарласан соёлын довтолгооны зорилтыг биелүүлэхэд чиглүүлж “Соёлч” хэмээх анхны радио сонин бий болов. Тэр үед Ч.Лодойдамбын “Алтайд” роман, “Хугараагүй ноён нуруу” зэрэг зохиолыг жүжиглэн тоглох аргаар нэвтрүүлэн уран зохиолын нэвтрүүлгийн нэг төрөл болох радио зохиомж үүсчээ.1959 онд “Аргат шар үнэг дээлийн зах болсон нь”, “Ер бусын өрсөлдөөн” зэрэг хэд хэдэн радио жүжгийг бид тэр үед хийсэн юм даа гэж радиогийн хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн анхны найруулагч Ж.Бадраа дурсан өгүүлжээ. 1959 оноос эхлэн радиогийн бүх нэвтрүүлгийг соронзон хальсанд бичиж нэвтрүүлэх журамд шилжсэн нь радио нэвтрүүлгийн үйл ажиллагаандбас нэгэн дэвшил болжээ.
1959-1960 онд Чехословакийн радиогийн туршлагаар “Радио соёлын их сургууль” байгуулж түүнд эчнээ суралцсан 2000 гаруй хүнд үнэмлэх олгосон байна. 1959-1960 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институттэй хамтарч ерөнхий боловсролын сургуулийн багш нарын радио семинар зохион байгуулжээ.БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 102 дугаар зарлигаар Мэдээллийн ба радиогийн хэрэг эрхлэх газрыг өөрчлөн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн “Мэдээлэл, радиогийн улсын хороо “болгож зохион байгуулжээ.
1960 онд их хүчний радио станц, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглосон холбоо, радиогийн нэгдсэн барилга, шинэ студийг ашиглалтанд оруулснааргадаад, дотоодын мэдээг цаг алдалгүй хүлээн авч сонсогч түмэндээ хүргэх ажлыг улам шуурхай болгож, Радио өргөн нэвтрүүлэг I, II программаар өдөр бүр хоногт 21 цагийн нэвтрүүлэг явуулах чадалтай болж бэхжиж байлаа.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1961 оны дөрөвдүгээр сарын12-ны өдрийн 163 дугаар тогтоолоор Мэдээлэл, Радиогийн улсын хорооны орон тоог 200.5 нэгжээр тогтоож, зохион байгуулалтын бүтэцийг дараах байдлаар баталжээ.
Үүнд: 1.Удирдах хэсэг
2.Мэдээллийн хэлтэс-Сүүлийн үеийн мэдээллийн редакц
3.Нэвтрүүлгийн хэлтэс
-Суртал нэвтрүүлгийн редакц
-Хөдөө аж ахуйн редакц
-Үйлдвэр, худалдаа, тээвэр холбоо, нийслэлийн хөдөлмөрчдөд зориулсан нэвтрүүлгийн редакц
-Хүүхэд, залуучуудад зориулсан нэвтрүүлгийн редакц
4.Гадаад мэдээллийн хэлтэс
5.Программын хэлтэс
-жүжиг , уран зохиолын редакц
-Дуу хөгжмийн редакц
6.Лавлах тасаг
7.Олон улсын харилцааны хэлтэс
8.Захидал харилцааны тасаг
9.Орчин үеийн Монгол улс сэтгүүл
10.Бичиг хэргийн товчоо
11.Техникийн хэлтэс
12.Захиргаа, аж ахуйн хэлтэс
1960-аад оноос эхлэн Хөдөө аж ахуйн цаг үеийн чухал компанит ажлыг эрчимжүүлэхэд туслах зорилготой “Ширхэг тариа шижир алт”,”Тарган тавтай өвөлжихийн төлөө”, “Төл бүрийг мал болгоё” зэрэг цуврал нэвтрүүлэг явуулав. 1974 онд Сурагч, багачуудын хөгжмийн боловсролд зориулсан “Эгшигт хайрцаг” цуврал нэвтрүүлэг эхэлжээ. 1966 онд Сайд нарын зөвлөлийн 466 тооттогтоолоор Мэдээлэл, радиогийн улсын хорооны дэргэд Цахилгаан хөгжмийн чуулга байгуулсан нь хожим улсын филармоны “ Баян монгол” чуулгын үндэс болжээ. 1974 он. “Радиогийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг бий болж, энэ оноос эхлэн хорооны уран бүтээлчид, инженер техникийн ажилтан, нийт ажилчдын дунд социалист уралдааныг ажил сайжруулах нэг чухал хөшүүрэг болгон өрнүүлж ирэв. Жил бүрийн хагас, бүтэн жилээр дүгнэж хорооны тэргүүний албан нэгж, ажил мэргэжлийн аваргуудыг шалгаруулж байв.
1974 оны есдүгээр сарын нэгэн буюу40 жилийнхээ ойгоор Монголын радио төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонгоор шагнагджээ.
БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1971 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр зарлигаар ТөмөрийнЧимиддоржид мөн оныдолоодугаар сарын 02-ны өдрийн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 133 дугаар зарлигаар МРТУ-ын хорооны хөгжмийн ерөнхий зөвлөгч Самбын Гончигсумлаад БНМАУ-ын ардын жүжигчин цол, Монголын радиогийн нэвтрүүлэгч ДоржпаламынБалжиртСоёлын гавъяат зүтгэлтэн цолыг тус тус олгож байсан болБНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны наймдугаар сарын 30-ны өдрийн . 233 дугаар зарлигаар радиогийн нэвтрүүлэгч Сандагийн Гунгаад БНМАУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн цол, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981оны долоодугаар сарын 25-ны өдрийн 263 дугаар зарлигаар радиогийн нэвтрүүлэгч Содномын Батцэрэн,Гончигжавын Чулуунбат нарт “БНМАУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн” цол олгожээ.
1974 онд БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын холбооны салбарыг хөгжүүлж радио телевизийн нэгдсэн сүлжээ байгуулахад зориулж ЗХУ-аас 60 сая рублийн буцалтгүй тусламжийн бэлгийн объект байгуулж өгөхөөр хоёр улсын засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулжээ. 1976 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 581 дүгээр тогтоолоор сөрөг сурталчилгаанд чухал үүрэгтэй радио сонсголын албыг редакц эрхтэйгээр байгуулжээ. Радио нэвтрүүлгийг “шаардлага хангасан”, “илүү сайн”, “чанар” гэсэн гурван зэрэгт үнэлгээнд оруулж, үнэлгээний шалгаваруудыг тогтоов.
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1977 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн 03дугаар тогтоолоор Монголын радиод орос хэлний радио их сургууль нээжээ. 1978 оныесдүгээр сард Улаанбаатар хотын радио өргөн нэвтрүүлгийн станцын өргөтгөлмөн онд Говь-Алтай аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан, Өмнөговь аймгийн Даланзадгад хотуудад дахь радио өргөн нэвтрүүлгийн станцыг тус тус ашиглалтанд оруулжээ.
1979 онд Монголын радиогийн дэргэд хүүхдийн сайн дурын “Улаан бүч” чуулга, залуучуудын “Инээмсэглэл” чуулга тус тус байгуулагдаж, 1981 онд Радиогийн хүүхдийн “Улаан бүч” чуулга, Монголын пионерийн байгууллагын 60 жилийн ой угтаж зарласан “Мөнгөн хонх” уралдаанд тэргүүн байр эзлэсэн түүхтэй.Радиогийн залуучуудын “Инээмсэглэл” чуулга ДЗО-ны ХII их наадамд оролцжээ.
1980 онд Дорноговь аймгийн Сайншандад 1981 онд Хөвсгөл аймгийн Мөрөнхотод радио өргөн нэвтрүүлгийн станц ашиглалтанд оржээ. 1978-1981 он. ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар-Алтай-Баян-Өлгийн чиглэлд болон Улаанбаатар-Дашинчилэн-Булган Эрдэнэтийн чиглэлд радио релейний шугам тавьснаар радио нэвтрүүлгийн сонсгол сайжирч уг шугамын дагуух нутагт телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх хүрээ өргөжив.

1980-1981 он. Монгол радиогийн хамт олон ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан “Ардын хувьсгалын намтар” радио тууж, “Монголын сайхан орон”, “Монголын ард түмэн”, “Найрамдал-дружба” гэх зэрэг дугаар бүр нь нэг цагаас доошгүй хэмжээтэй, тус бүр 8-60 удаагийн томоохон цуврал нэвтрүүлгийг бүтээжээ. Энэ бүхэн Монгол улсын хөгжил дэвшлийн амьд түүх болон манай радиогийн алтан фондод үлджээ. Зөвлөлт- Монголын сансрын хамтарсан нислэгийн сурвалжлах тусгай группийг Улаанбаатар, Москвад томилон ажиллуулжээ. 1981 оны гурав дугаар сарын 22-нд ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.Жанибеков, Монгол улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын анх сансарт нислэг хийсэнтухай радиогийн сурвалжлагч Г.Одхүү Сансрын нислэгийн гараан дээрээсшууд сурвалжилжээ.
1981 оноос эхлэн “Залуучуудын уулзалтын цаг”, “Социалист өмчийн радио штабаас ярьж байна”, “Хөгжим мэдээллийн программ” ,уран бүтээлчдийн дунд “Шинэ оны ажилд түрүүлж оръё” ,” Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Орос хэлний радио хичээл” “Ардын хөгжмийн сан”, “101 минутын төлөө”, “Алтан микрофоны төлөө”, “Хөгжилтэй нисдэг тэрэг”, “Найргийн хур”, “Амжилт ялалтын ая эгшиг” ,“Музейн танхимаас”, “А-гаас Я хүртэл” “БНМАУ-ыг хэн сайн мэдэх вэ” “Өнөөгийн хөдөө” “Малчин” радио станц “Газар, хүн хоёр”, “Хэний цай амттай , хэний яриа сонин бэ?” “Улаан харандаа”, “Залуу үе”, “Залгамжлагч” радио ,“Жүжигчний микрофон”, “Эрин цаг, үйл явдал”,“Залуу нас-мөнхийн дуудлага”, “Чиний амьдралын байр суурь”, “Гуч хүрсэн хүүхдүүд”, “Радио гүүр”, “Та өөрчлөлт шинэчлэлтийн хаана явна вэ? “,. “Иргэн ба хууль”,, “Ил тод илэн далангүй ярилцъя” “Түүх бичилцсэн дуунууд”, “Хүн анхаарлын төвд”, “Мөнгөн хонх”, “Монголын сайхан орон” хөгжмийн их наадам, “Шинэ эриний дуудлагаар”, “Бага үд”, “Пүрэв гаригийн уулзалт”, “Бүх нийтийн чанарын үзлэг”, “Нийслэл хотоо хэн сайн мэдэх вэ?”, “Манай байр-миний гэр”, “Цэнхэр самбар”, “Нийслэлийн сонин” нэвтрүүлэг “Түүх дурсгалаа хамгаалах радио клуб”, “Хуудас цаас”, “Шил савны тухай яриа”, “Зүсэм талх”, “Гарын үсэг”, “Шинэ ном очсон уу”, “Зай тэжээл байна уу”, “Өсвөр сүрэг”, “Сонсогч таны хаягаар”,”Дунд дүнгийн учир”, “Хэцүү хүүхэд”, “Эмээ нарт хэлэх үг байна”, “Гэм зэмгүй гэмтэн”, “Хоолны амт”, “Удирдах урлаг”, “Геологчидын ар тал”, “Сансрын зууныханд ердийн хөсөг хэрэггүй гэж үү”, “Өвгөд хөгшид минь”, “Биеэ оторлох уу, малаа оторлох уу”, “Чингэлэгтэй тээвэр”, “Монгол ган”, “Холбоогүй холбоо”, “Туул гол тунгалаг байх ёстой”, “Болор тунгалаг Хөвсгөл бохирдох ёсгүй”, “Ажилчны нээлттэй микрофон”, “Радио гүүр”, “Захидал аваад замд гарлаа”, “Түрээс”, “Мал аж ахуй зогсонги байдалд ороогүй гэж үү”, “Дөрөө даах гутал байна уу?” “Өндөр бүтээлийн ажил”, “нэвтрүүлгийн нэрэмжит ажил”, “Алтан төлий эзэн хэн бэ?”, “100 суурийн дуудлага”, “1000 суурийн дуудлага, мөнгөн төлийн эзэн”, “Нэгжийн өгөөжийг дээшлүүүлье”, “дуслыг хураавал тонныг хэмнэнэ” сэдвийн дор радио өргөн нэвтрүүлгийн бүхий лзүйл төрлөөролон түмний сонорыг мялаасан , сэтгэлд нь шингэж амьдрал ахуйд нь тусыгхүргэждэмжлэг үзүүлсэнрадиогийн уран бүтээлчдийнтуулж өнгөрүүлсэн түүх радиогийн 80 жилийннэрийн хуудас болж алтан фондод үлджээ.
1985 онд Радио нэвтрүүлгийг энх тайвны зорилгод ашиглах тухай олон улсын конвенцид нэгдэн орж, гадаад хэлний нэвтрүүлэгт долоо хоног бүр Азийн сэдэв, Өвөр Монголын чиглэлд явуулдаг монгол хэлний нэвтрүүлэг, Япон, Энэтхэгийн чиглэлд явуулдаг англи хэлний нэвтрүүлэгт уран зохиолын тусгай программаар явагддаг болжээ.
1986 онд. Өвөрхангай, Ховд- Дорнод аймагт МОНЦАМЭ-, радио, телевизийн аймаг дундын сурвалжлах хэсэг байгуулагдан ажиллаж, Өвөрхангайд сэтгүүлч С.Бараанасан, теле оператор Д.Нямсүрэн, Ховдод сэтгүүлч Х.Силам, теле оператор М.Биндэръяа , Дорнодод сэтгүүлч Д.Түвдлувсан, теле оператор Ч.Баяраа нар томилогджээ. 1987 оноос гадаад сурталчилгааны уран сайхны программд нилээд ахиц дэвшил гарсан юм. “Аюуш” туужаар бэлтгэсэн радио жүжиг, ардын домогт дуугаар хийсэн радио зохиомж, “Бямба гарагийн ая дуу” хөгжмийн программ зэрэг нь гадаадын сонсогчдын сонирхол татаж олон арван захидал, цахилгаан, хүсэлтийг хүлээн авч байжээ. 1987 онд Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Шверин /БНАГУ/ хотуудын хооронд хийсэн радио шууд уулзалтаар хоёр орны залуучуудын их наадам угтаж, их хурлуудын шийдвэрийг хэрэгжүүлэхэд залуучууд юу хийж хэрхэн ажиллаж байгаа тухай харилцан ярилцаж санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.
1987 онд “Жүжигчний микрофон” нэвтрүүлгээр М.Горькийн “Эх” Ч.Лодойдамбын “Алтайд”, Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” зэрэг романыг уншуулсан нь манай нэвтрүүлгийн эрлийн санд шинэ зүйл болсон юм. В.Шекспирийн “Гамлет” жүжгийг радиод анх удаа ганц хүний тоглолтоор нэвтрүүлжээ. 1988оны арван хоёр дугаар сарын 18-ний өдөр . Зөвлөлтийн тусламжаар баригдсан радио, телевизийн шинэ төв ашиглалтанд оржээ. Радиогийн ахмад ажилтан сэтгүүлчБ.Дэндэвийн үг, Урлагийн гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Т.Чимиддоржийн зохиол “Ургацын далай” нэвтрүүлэг, радиогийн ахмадД.Батсүрэн, хөгжмийн зохиолч Ж.Шараа нарын зохиосон “Өглөөний мэнд”,ахмад сэтгүүлч Лувсандоржийн үг, Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Батсүхийн хөгжим Таван-Эрдэнэ дуу бүхэн нь радио сонсогчдын сэтгэлд мөнхөд шингэж үлджээ.
1990 он. Цагаан морин жилийн шинийн нэгэнд хөдөөгийн хөдөлмөрчдөд зориулсан “Эргэх дөрвөн цаг” хэмээх мэдээлэл, танин мэдэхүй, уран сайхны нэвтрүүлэг бүхий радиогийн II программ нээгджээ. Энэ үеэс эхлэн Монголын радиогийн хувьдаль нэгэн намулс төрийн хүчний бодлогоосангид бие даасанхараат бусаарчөлөөтэй үйл ажиллагаагааявуулах эхлэл тавигджээ. Монголын эртний уран зохиолын нэгэн оргил “Монголын нууц товчоо”-гоор 12 удаагийн радио уран зохиол явуулжээ. Нэвтрүүлгийн хөтөлбөрийг “Өглөөний”, “Бага үдийн”, “Их үдийн”, “Үдээс хойших”,”Оройн”, “Үдшийн” гэж нэвтрүүлгийн хөтөлбөрөө ангилан зарладаг болжээ.
Энэ оноос радио нэвтрүүлгийн бүтцэд мэдээлэл, уран сайхны нэвтрүүлгийн жин өссөн байна. Тухайлбал , улс төр мэдээллийн “Өглөө” хөтөлбөр, “Дөрвөн зүг, найман зовхист”, “Асуулт хариулт”, “Сонсогчидтой уулзах цаг”, “Хүний мөс”, “Эх түүхээ эргэн харахад” нэвтрүүлгүүд, төр засгийн мэдээллийн “Соёмбо” хөтөлбөр бий болжээ. Мөн “Хөгжмийн тойрон аялал”, “Саран хөхөө”, “100 билэг” ,” Он цагийн дуулал”, “Уран бүтээлчийн хөрөг”, “Цагаан лавайн эгшиг” гэсэн олон сайхан сонирхолтой нэвтрүүлгийг сонсдог болов. Улс төрийн намууд ”Намуудын индэр”, байгууллага хамт олон “Захиалгат нэвтрүүлгийн цаг”, хүүхэд багачууд маань “Мэргэн бөөдий”, нийслэлийнхэн “Нийслэлийн долгион”, Монголын радио өөртөө “Радиогийн шилдэг нэвтрүүлгийн цаг” гэсэн шинэхэн нэвтрүүлгүүдтэй болжээ.
Манай сонсогчдын сонсох дуртай “Олонд хүргэх зар”, ”Бие сувилах хийх эрдэм, санамж”, “Монгол хүн”, “Монгол ухаан”, “Зуун захидал , зуун бодол” нэвтрүүлгүүд энэ оноос эхэлжээ. 1991 онд Монгол туургатны их бичгийн хүн, монгол романч Ванчинбалын Инжинаашийн “Хөх судар” романаар хийсэн радио зохиомж 32 удаагийн цуврал нэвтрүүлэгболон радиогоор нэвтэрч алтан сан хөмрөгт хүндтэй байраа эзэлжээ.
“Өөрийн хүчинд тулгуурлана”, “Хүмүүс”, “Ойлголцохуй”, “Боловсрол”, ”Дуулгах сонин, Урт чихт хамтлаг”, “Гижиг, гижиг, ичиг, ичиг” наргиант нэвтрүүлгүүд урын сангаа нээжээ. 1993 оны сүүлийн хагас жилд Монголын радиогийн амьдралд мэдээллийн “Хурд” агентлаг”, “Шинэ эрин” радио станц байгуулагдлаа.Монголын радиогийн310007-ийн утсан дээр олон тооны зочид хүрэлцэн ирж сонсогчдын сонирхсон асуултанд шууд хариулан, зарим асуудлыг шийдвэрлэдэг боллоо.
“Чин сэтгэлээсээ ярилцая”, “Хүүхдийн утас”, “Хүүхнүүд ээ, сэтгэлээ нээцгээе” шинэ нэвтрүүлгүүд төрөн гарчээ. Сонсогчдын хүсэлтээр шинэ дуу заах булантай боллоо. Мөн энэ онд “Зах зээл”, “Улаан шугам”, “Хот, хүмүүс” зэрэг нэвтрүүлэг бий боллоо. “Хүрээ танил”, “Залуусын долгион”, “Могжоохон даагатай жогжоохон хүү” зэрэг уралдаант ба цэнгээнт нэвтрүүлгүүд эхэлжээ.

1993 оны долоодугаар сард. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар монголын радиогийн редактор,сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж “Сүүтэй чулуу”, “Эрдэнэ засгийн унага” роман, “Нас тогтох сайхан”, “Тоодог шандын зүлэг” шүлэг, дууны үг туурвисны учир Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн байна.
Энэ онд байгуулагдсан “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” эрхлэх “Буянт мал, бузар гар” нэвтрүүлэг эхлэв.Монгол улсын Засгийн газрын 1994 оны дөрөв дүгээр сарын 25-ны өдрийн . хуралдаанаас Монголын радиогийн 60 жилийн ойг орон даяар тэмдэглэхийг Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газарт зөвшөөрчээ.
1993-12-18. Монгол улсын ерөнхийлөгчийн 122 дугаар зарлигаар Монголын радиогийн найруулагч Сосорбарамын Бүргэд Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.
Радиогийн нэвтрүүлэгтбодитой шуурхай мэдээ, зар сурталчилгааны цагийг нэмэгдүүлж, сонсогчдын амралт, чөлөөт цагт зориулсан урлаг, уран сайхны болон танин мэдэхүй хөгжөөн наргиантай нэвтрүүлгийн цагийг нэмжээ.
“Мэдээллийн хорин хором”, “Амьдралын шивнээ”, ”Радио ил захидал”, “Халуун яриа”, “Уран жиргээ”, “Амьдралын харгуй”, “Улс төрийн нэвтрүүлгийн хоёрдугаар танхимаас ярьж байна” зэрэг шинэ нэвтрүүлэг, “Шаазгайн 9 шагшраа” сонирхолтой мэдээний цоморлиг, “50:5000” хүүхдийн танин мэдэхүйн уралдаант нэвтрүүлэг бий болсон байна.
Монгол орны нутаг дэвсгэр өргөн уудам, хүн амын суурьшил сийрэг, дэд бүтэц зэрэг онцлог нөхцөл байдлаас шалтгаалан үндэсний төв радио үүсэн бий болсон цагаасаа эхлэн өргөн олон нийтэд шуурхай мэдээллийг тасралтгүй найдвартай хүргэх гол хэрэгсэл болж ирсэн онцлогтой.
Одоо МҮОНР-гийн I програм өдөр бүр 17 цаг, II програм 16 цаг, III програм буюу Р-3 радиогийн 16 цагийн, нийт 50 орчим цагийн нэвтрүүлгийг тогтмол явуулж байна. “Монголын дуу хоолой” радио станц монгол, англи, орос , хятад, япон хэлээр өдөр тутам 2-3 удаа 30 минутаас нэг цагийн тусгай нэвтрүүлгийг хилийн чанад дахь сонсогчдод зориулан бэлтгэж эфирт гаргаж байна.
МҮОНР-ийн I суваг: (орон даяар) 164 кГц, 209 кгц, 227 кгц-ийн урт, 882 кгц-ийн дунд, Улаанбаатарт 106 Мгц хэт богино долгионоор,
II суваг: (орон даяар) 7260 кгц, 4830 кгц, 4865 кгц, 4895 кгц-ийн богино долгионоор
III суваг: Улаанбаатарт 100,9 мГц -ийн хэт богино долгионоор нэвтрүүлгээ сонсогч олон түмэндээ хүргэж байна.

Манай хамт олны дундаасТөрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж,Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Нямаа, Буянхишиг, Д.Дамбадаржаа ажилүйлсээрээ бусдыгаа ямагт хошуучлагч сайчуудаараахамт олон нь ямагт бахархаж байдаг юм.Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн хүрээндМҮОНРүндэсний хэмжээнд сонсогчиддоо зориулсан төрөл бүрийн мэдээ, мэдээлэл,сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлгийгутга агуулгын хувьд чанартай бэлтгэжнийтийн хүртээл болгож, сонсогч олныхоозүгээс талархал хүлээдэг нь манайд хэвшил болжээ. Хуулиар олгогдсон бүрэн эрх үүргийнхээ хүрээндОХУ, БНХАУ-ын олон улсын радиогийн байгууллагуудтай харилцан хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.МҮОНР-ийн ажилч хичээнгүй гар нийлэмжтэй хамт олон үйл ажиллагаандаа ямагт хараат бус байх, бодит мэдээ, мэдээллийг олж авах иргэдийнхээ эрхийг хүндэтгэн олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэн аж ахуйн нэгж, албан байгууллага, албан тушаалтан, хувь хүний болон аливаа нам улс төрийн хүчний эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг ямагт дээдлэх үндсэн зарчмыг удирдлагаа болгон баримтлаж байна.
“ MNB” сайтад зориулан Радиогийн захиралМ.Чойжил агсаны “Чихнээ сонсголонтрадио” хэмээх тэмдэглэл /2004 он/-ээс хураангуйлан нийтлэсэн МҮОНР-ийн захирал сэтгүүлч Л.Цэрэн-Очир


















