Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Сүлд спиннинг”-ийн захирал Г.Мөнхсүлдийг Засгийн газраас шагналаа

Г.Мөнхсүлд нь спиннингийн спортыг Монголд оруулж ирсэн анхдагч. Тэрбээр 2015 онд спиннингийн анхны клубыг нээж, өдгөө Улаанбаатар хот төдийгүй орон нутагт салбаруудаа нээжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сүлд спиннинг”-ийн захирал Г.Мөнхсүлдийг Засгийн газраас шагналаа
“Сүлд спиннинг”-ийн захирал Г.Мөнхсүлдийг Засгийн газраас шагналаа. Зураг: МҮОНРТ

Монголын эргэлтэт дугуйн холбоог үүсгэн байгуулагч, “Сүлд спиннинг”-ийн захирал Г.Мөнхсүлдийг Засгийн газраас шагналаа. БСШУС-ын сайдын тушаалаар түүнийг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг Спиннинг фестивалийн үеэр гардуулав.

Г.Мөнхсүлд нь спиннингийн спортыг Монголд оруулж ирсэн анхдагч. Тэрбээр 2015 онд спиннингийн анхны клубыг нээж, өдгөө Улаанбаатар хот төдийгүй орон нутагт салбаруудаа нээжээ.

Мөн Монголын эргэлтэт дугуйн холбоог үүсгэн байгуулаад буй юм. Энэ хугацаанд нийт 3000 гаруй хүнийг илүүдэл жингээс салж, өөртөө итгэлтэй болоход нь тусалж, эрүүл мэнд, гоо сайханд нь хөрөнгө оруулалт хийжээ.

Цаашид тэрбээр Монгол урсгалын спиннингийг хөгжүүлэх зорилготойгоор ажиллаж буй юм.

Хуваалцах