Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Э.Түмэннасан түрүүллээ

608 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан 10 даван анх удаа түрүүлжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Э.Түмэннасан түрүүллээ
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Э.Түмэннасан түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн 101 дэх буюу 11 дүгээр сарын ээлжит барилдаан өчигдөр болж 608 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан 10 даван анх удаа түрүүлжээ. Мөн Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, сумын баяр наадамд дөрөв түрүүлсэн сумын заан Дэмбэрэлдоржийн Хандсүрэн анх удаа үзүүрлэсэн бол их шөвгийн гуравт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, сумын баяр наадамд тав түрүүлсэн манлай заан Б.Бат-Эрдэнэ шалгарсан байна.

Дунд шөвгийн тавд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын заан А.Амархүү, Өвөрхангай аймгийн Бүрд сумын заан Э.Бямбаабаатар, бага шөвгийн аравд Баянхонгорын Ш.Эрдэнэбаяр, Завханы Ё.Гантулга, Увсын Б.Цагаанбанди, Увсын А.Баянмөнх, Архангайн М.Буянхишиг нар үлджээ.

Сонирхуулахад, Монголын үндэсний бөхийн холбооноос Нийслэлийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг энэ сарын 28-нд зохион байгуулна.

Хуваалцах