Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сумын цолтой бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Энэ сарын 19, 20-нд болох тус тэмцээний техникийн зөвлөгөөн 16-нд “Алдар” спорт хорооны зааланд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумын цолтой бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө
Сумын цолтой бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооноос 21 аймгийн үндэсний бөхийн дэвжээдийн сумын цолтой бөхчүүдийн дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэ сарын 19, 20-нд болох тус тэмцээний техникийн зөвлөгөөн 16-нд “Алдар” спорт хорооны зааланд болно.

Тэмцээнд зөвхөн дэвжээ.мн сайтад бүртгэлтэй сумын цолтой бөхчүүд оролцох аж.

Хуваалцах