Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сумын заан Д.Алтанцоож түрүүллээ

Д.Алтанцоож зургадугаар сарын сүүлээр үндэсний бөхийн бэлтгэлийн үеэр бэртэж, хэсэг хугацаанд завсарлаад байсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумын заан Д.Алтанцоож түрүүллээ
Сумын заан Д.Алтанцоож түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Зуунмод хотод Төв аймгийн ардчилсан намын нэрэмжит сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо.

Үүнд 76 бөх хүч үзэж, Ховдын Б.Баяраа, Увсын Т.Төгсжаргал, Ц.Намжилдорж нарын олон түрүүтэй заан цолтон магнайлан барилдлаа.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат сумын цолтны барилдааны олон түрүүтэй Даваасүрэнгийн Алтанцоож бэртлээс эргэн ирж энэхүү барилдаанд түрүүлсэн юм.

Д.Алтанцоож зургадугаар сарын сүүлээр үндэсний бөхийн бэлтгэлийн үеэр бэртэж, хэсэг хугацаанд завсарлаад байсан юм.

Дөрвийн даваа

  1. Б.Баяраа Ховд- М.Жамсрандорж Төв

  2. Т.Төгсжаргал Увс- М.Ууганбаатар Өвөрхангай

  3. Э.Гансүх Увс- Г.Эрдэнэтогтох Увс

  4. Ц.Намжидорж Увс- Ц.Билэгсайхан Увс

  5. Д.Алтанцоож Хэнтий- Э.Содномжамц Архангай

Тавын даваа

  1. Б.Баяраа-М.Ууганбаатар

  2. Ц.Намжилдорж-гоцлов

  3. Д.Алтанцоож-Э.Гансүх

Зургаагийн даваа

  1. Д.Алтанцоож-гоцлов

  2. Б.Баяраа-Ц.Намжилдорж

Долоогийн даваа

  1. Д.Алтанцоож-Ц.Намжилдорж

Хуваалцах