Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Сумын заан цолтнуудын барилдаан болно

Хоёр дахь барилдаанд Архангайн Эрдэнэбилэгийн Амартүвшин түрүүлж, Өвөрхангайн Дамдиннямын Бат-Эрдэнэ үзүүрлэсэн билээ. Ийнхүү сумын цолтны албан ёсны 80 дахь том барилдаан нь энэ юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумын заан цолтнуудын барилдаан болно
Сумын заан цолтнуудын барилдаан болно. Зураг: МҮОНРТ

2018-2019 оны үндэсний бөхийн улирлын сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн гурав дахь барилдаан “Аварга” дээд сургуульд бямба гарагт болно.

Энэ улирлын анхны сумын цолтны барилдаанд Увс аймгийн харьяат Баасанжавын Сэр-Од түрүүлж, Өмнөговийн Гонгорын Пүрэвбаатар үзүүрлэсэн.

Хоёр дахь барилдаанд Архангайн Эрдэнэбилэгийн Амартүвшин түрүүлж, Өвөрхангайн Дамдиннямын Бат-Эрдэнэ үзүүрлэсэн билээ. Ийнхүү сумын цолтны албан ёсны 80 дахь том барилдаан нь энэ юм.

Төв аймагт хоёр том барилдаан болж, Хэнтийн Д.Цэрэнням, Д.Алтанцоож нар түрүүлcэн билээ.

Хуваалцах