Сүн Ян 2 дахь алтан медалиа хүртлээ
Дэлхийн аваргын 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн аваргын алтан медалийг хүртээд байсан 25 настай Хятадын алдарт тамирчин Сүн Ян 200 метрийн зайд мөн тэргүүн байрыг эзэлжээ.
Мэдээллийн алба

Усан спортын ДАШТ 12 дахь өдрөө үргэлжлэн явагдаж, энэ өдрийн уралдаануудын медалийн эзэд тодорлоо. Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохиогдож байгаа 17 дахь удаагийн ДАШТ-ээс энэ онд нийтдээ 75 багц медалийн эзэд тодрох юм.
Дэлхийн аваргын тэмцээний энэ өдрийн уралдаанууд эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрлөөх эхэлж, шигшээ уралдаанд энэ жилийн дэлхийн аваргын 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн аваргын алтан медалийг хүртээд байсан 25 настай Хятадын алдарт тамирчин Сүн Ян тэргүүн байрыг эзэлжээ. Олимпийн наамдын 3, дэлхийн аваргын 9 алтан медальт Сүн Ян 1 минут 44.39 секундын амжилтыг үзүүлж энэ зайн олимп дэлхийн аварга тамирчин боллоо.


















