"Супер каратедо" олон улсын анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод болно
Каратедо нь олон улсад эрчимтэй хөгжиж байгаа тулааны спорт юм.
Мэдээллийн алба

"Супер каратедо" олон улсын анхдугаар тэмцээн энэ сарын 16-18-нд Улаанбаатар болно. Каратедо нь олон улсад эрчимтэй хөгжиж байгаа тулааны спорт юм. 2020 оны Токиогийн олимпийн наадамд шинээр нэмэгдэж байгаа энэ спортыг манай улсад хөгжүүлэхэд энэ удаагийн тэмцээн ач холбогдолтой юм.
"Супер каратедо" олон улсын анхдугаар тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаас улсын шигшээ багийг бүрдүүлэх юм байна. Тэмцээн өвсөр үе, насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар явагдана.
Тэмцээнд бусад тулааны спортын тамирчид оролцох боломжтой юм байна. Амжилттай оролцсон баг тамирчдыг сургалтын төлбөрийн тэтгэлэг болон хөнгөлөлтийн эрхийн бичгээр шагнахаар болжээ.


















