Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сурагчдын Азийн аваргаас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэв

Чөлөөт бөхийн эмэгтэй сурагчдын (13-15 нас) Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Японы Сайтама мужийн Фүжими хотод боллоо. Эл тэмцээнд Монголоос долоон тамирчин оролцсоноос дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчдын Азийн аваргаас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэв
Сурагчдын Азийн аваргаас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн эмэгтэй сурагчдын (13-15 нас) Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Японы Сайтама мужийн Фүжими хотод боллоо. Эл тэмцээнд Монголоос долоон тамирчин оролцсоноос дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.

Тухайлбал, 50 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Б.Хулан, 54 кг-д төрөлжсөн сургалттай БТСДуС-ийн тамирчин Т.Алтжин, 62 кг-д “Женко” клубийн тамирчин Э.Одзаяа, 66 кг-д Налайх дүүргийн“SJ” клубийн тамирчин А.Даваажаргал нар мөнгө, 58 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Марал хүрэл медалийн эзэн болов.

Энэ жилээс эхлэн зохион байгуулагдаж буй дээрх тэмцээнд Монгол, Япон, Энэтхэг, Тайвань, Тайланд, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Бангладеш гэсэн есөн орны тамирчид 10 жинд (33, 36, 39, 42, 46, 50, 54, 58, 62, 66 кг) өрсөлджээ. Тус тэмцээнд Монголын багийн дасгалжуулагчаар С.Мөнхдуулдах, Г.Нямбаяр, Д.Бямбасүрэн, тэмцээний шүүгчээр олон улсын шүүгч Б.Эрдэнэболд нар ажиллажээ.

Хуваалцах