Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос эхэлнэ
Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ.
Мэдээллийн алба

Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Тодруулбал, орон даяар 1-2 дугаар ангийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 9-нийг хүртэл хоёр долоо хоног үргэлжлэх бол 3-12 дугаар ангийн сурагчид 11 дүгээр сарын 3-9-ний өдрүүдэд нэг долоо хоног амрах юм.
Харин хоёрдугаар улирлын хичээлийн амралт Улаанбаатар хотод 1-5 дугаар ангийнхан 12 дугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бол 6-9 дүгээр ангийнхан нэгдүгээр сарын 5-25-ныг хүртэл, 10-12 дугаар ангийнхан нэгдүгээр сарын 12-25-ныг хүртэл тус тус амрах ажээ.

Орон нутагт хоёрдугаар улирлын хичээлийн амралт 1-5 дугаар ангийн хувьд нэгдүгээр сарын 12-ноос хоёрдугаар сарын 1-нийг хүртэл, 6-9 дүгээр ангийнхан нэгдүгээр сарын 12-25-ныг хүртэл, 10-12 дугаар ангийнхан нэгдүгээр сарын 12-18-ныг хүртэл үргэлжлэх юм.
Харин гуравдугаар улирлын амралт нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван долоо хоног үргэлжлэх бол хөдөө орон нутагт 1-5 дугаар ангийнхан гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл, 6-9 дүгээр ангийнхан гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэл, 10-12 дугаар ангийнхан гуравдугаар сарын 16-29-нийг хүртэл тус тус амрах ажээ.
Дөрөвдүгээр улирлын амралтын тухайд нийслэл орон нутгийн 1-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 7-ноос амрах юм.



















