Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сурагчдын олимпын наадамд оролцож буй Д.Номин өнөөдөр барилдана

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд өрсөлдсөн Б.Батдаваагийн хувьд нэгдүгээр тойрогтоо Казахстаны тамирчин Орынбассар Талгаттай учраа таарч, дийлджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчдын олимпын наадамд оролцож буй Д.Номин өнөөдөр барилдана
Сурагчдын олимпын наадамд оролцож буй Д.Номин өнөөдөр барилдана. Зураг: МҮОНРТ

Сурагчдын 19 дүгээр олимпын наадам буюу "Гимназиад-2022" Франц Улсад эхэллээ. Энэ удаагийн наадамд нийт 69 улсын 3662 тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн жүдо бөхийн төрлөөр хоёр тамирчин, нэг дасгалжуулагч эх орноосоо мордсон юм.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд өрсөлдсөн Б.Батдаваагийн хувьд нэгдүгээр тойрогтоо Казахстаны тамирчин Орынбассар Талгаттай учраа таарч, дийлджээ.

Харин хоёр дахь барилдаанаа Алжирын Буджеллал Вассимс Диас Эддинегийн эсрэг хийн мөн ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.

Харин эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд өрсөлдөж буй Д.Номингийн хувьд өнөөдөр барилдана.

"Гимназиад-2022" сурагчдын олимп нь энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

Наадам дараах төрлүүдээр болж байна.

Хуваалцах