Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сурагчид “Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ” номын зохиогчтой уулзлаа

Монголын радиогийн “Соён гэгээрлийн цаг” төслийн хүрээнд тус радиогийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакциас “Номонд багтсан ертөнц” нэвтрүүлгийг хүргэж байгаа юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчид “Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ” номын зохиогчтой уулзлаа
Сурагчид “Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ” номын зохиогчтой уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монголын радиогийн “Соён гэгээрлийн цаг” төслийн хүрээнд тус радиогийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакциас “Номонд багтсан ертөнц” нэвтрүүлгийг хүргэж байгаа юм. Нэвтрүүлгийн баг энэ сард Чехийн Парагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэкийн бичсэн “Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ” номыг хүүхэд багачуудад хүргэсэн байна.

Энэ хүрээнд өнөөдөр Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ивана Гроллова Нийслэлийн ЕБ-ын 28, 40, 24, 65, 16 дугаар сургууль болон Налайх хотын “Эрдмийн оргил”, Бага хангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн сурагчидтай уулзлаа.

Энэ үеэр сурагчид тус ном болон зохиогчийнх нь талаар сонирхсон асуултаа тавьж, харилцан ярилцаж байлаа. “Номонд багтсан ертөнц” хүүхдийн нэвтрүүлэг цаашид байгаль орчин, танин мэдэхүйн олон бүтээлийг сурагчдад хүргэх юм байна.

Хуваалцах