Сурагчид "Нойрссон гүнж" балетад тоглоно
Тоглолтын хөтөлбөр П.И.Чайковскийн "Нойрссон гүнж" балетын пролог болон сурагчдын гала тоглолтоос бүрдэж, эцэг, эхчүүддээ бэлэг барих гэж байна.
Мэдээллийн алба

Монголын балетын үндэсний сургуулийн "Хаврын баяр" тайлан тоглолт маргааш Соёлын төв өргөөнд тоглогдоход бэлэн болжээ.
Жил бүрийн тайлан тоглолтод хүүхдийн хөтөлбөрийн хамгийн бяцхан гараас гарт 1 /2 нас/ ангийн хүүхдүүдээс эхлэн сонгодог балетын хөтөлбөрийн дунд шат 3, өсвөр, насанд хүрэгчдийн ангийн бүх сурагчид оролцдог билээ.
Тоглолтын хөтөлбөр П.И.Чайковскийн "Нойрссон гүнж" балетын пролог болон сурагчдын гала тоглолтоос бүрдэж, эцэг, эхчүүддээ бэлэг барих гэж байна.
Энэ жилийн "Хаврын баяр"-ын онцлог бол сурагчид "Нойрссон гүнж" балетыг тавьж эхэлж байгаа явдал бөгөөд УДБЭТ-ын жүжигчид, СУИС-ийн оюутнууд сурагчдын маань хүч хөдөлмөр, сэтгэлийг үнэлэн урилгаар хамтран тоглох гэнэ.


















