Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа

Монгол Улсад короновирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууныг үеийн эрсдлийг бууруулах үүднээс ЕБС-иудыг өмчийн хэлбэр үл харгалзан 2020.3-р сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргалаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг дөнгөж сая Улсын онцгой комисс гаргалаа.

Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг гаргаснаар ийнхүү сургууль, цэцэрлэгийг амраахаар боллоо.

Цаашид коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд авах арга хэмжээний талаар Улсын Онцгой комисс шат дараатай арга хэмжээ авахаар болжээ.

Хуваалцах