Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургууль цэцэрлэгийн засварын ажлын явцыг танилцуулна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 8 дугаар сарын 12-ны 08:00 цагт Хангарьд ордонд болно.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургууль цэцэрлэгийн засварын ажлын явцыг танилцуулна
Сургууль цэцэрлэгийн засварын ажлын явцыг танилцуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 8 дугаар сарын 12-ны 08:00 цагт Хангарьд ордонд болно. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтын 2013 оны эхний хагас жилийн ажлын явц, цаашид анхаарах зүйлс болон нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний боловсруулалтын явцын тухай мэдээлэл хийх юм. Мөн төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлын талаар холбогдох албан тушаалтнууд танилцуулахаар болсон байна.

Мөн нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч нар төвийн зургаан дүүрэгт уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэх аж.

Түлхүүр үг:мэдээлэл хийнэ
Хуваалцах