Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургуулийн дотуур байрыг "Хүүхэд хөгжлийн төв" болгоно

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг "Хүүхэд хөгжлийн төв" болгоно.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургуулийн дотуур байрыг "Хүүхэд хөгжлийн төв" болгоно
Сургуулийн дотуур байрыг "Хүүхэд хөгжлийн төв" болгоно. Зураг: МҮОНРТ

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг "Хүүхэд хөгжлийн төв" болгоно. Ийм зорилтыг салбарын яам дэвшүүлээд байна. Сүүлийн 10 жилийн судалгаанаас харахад, дотуур байранд 34-35 мянган хүүхэд амьдардаг гэсэн тоо бий. Дотуур байрны 60-70 хувийг шинэчлэх шаардлагатай болжээ. Тиймээс орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, мөн шинээр нэмж барих ажлыг салбарын яам эхлүүлээд байна. БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга н.Ням-Очир ингэж ярилаа.

Өнөөдөр залуу малчдын хувьд сургуульд суралцаж байгаа хүүхдээсээ болж хоёр талд амьдрах тохиолдол бий болсон. Ингэснээр мал маллахад хүн хүч дутах, гэр бүлийн харилцаанд сэв суух зэрэг асуудал үүсээд байгаа юм. Тиймээс дотуур байрыг хүрэлцээтэй байлгахын зэрэгцээ хүүхдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага байна. Ингэж чадвал аав, ээж нь сэтгэл амар байна гэж үзэж байна.

Хуваалцах