Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургуулийн хоол үйлдвэрлэл болон үйлчилгээний менежментийг дэмжих төсөл дахин хэрэгжиж эхэллээ

Боловсролын яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка болон Дархан-Уул аймаг хооронд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг дэмжих төсөл хэрэгжинэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургуулийн хоол үйлдвэрлэл болон үйлчилгээний менежментийг дэмжих төсөл дахин хэрэгжиж эхэллээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл болон үйлчилгээний менежментийг дэмжих төсөл дахин хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Боловсролын яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка болон Дархан-Уул аймаг хооронд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг дэмжих төсөл хэрэгжинэ.

Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлэх Хамтран ажиллах санамж бичигт Боловсролын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Жайкагийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Энэ удаагийн төсөл нь

  • Сургууль дундын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний удирдлага зохион байгуулалт

  • Хүнсний ханган нийлүүлэлт, худалдан авалт, түгээлт

  • Хяналт үнэлгээ мониторинг бүхий цогц загвар бий болгох, цаашид улсын хэмжээнд тогтмол үнэлгээг бий болгох зорилготой.

Төслийг Дархан-Уул аймагт ирэх оны нэгдүгээр сараас эхлэн 2029 он дуустал үргэлжилнэ.

Хуваалцах