Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургуулиуд дээр явуулсан гэнэтийн хяналт, шалгалтын үр дүнг мэдээлнэ

Төрийн албаны зөвлөл 2019 оны 11 дүгээр 11-ний өдрийн 07-09 цагийн хооронд ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран нийслэлийн нэр бүхий 5 сургууль дээр гэнэтийн хяналт, шалгалтыг хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургуулиуд дээр явуулсан гэнэтийн хяналт, шалгалтын үр дүнг мэдээлнэ
Сургуулиуд дээр явуулсан гэнэтийн хяналт, шалгалтын үр дүнг мэдээлнэ. Зураг: МҮОНРТ

Төрийн албаны зөвлөлөөс ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран 2019 оны 11 дүгээр 11-ний өдрийн 07-09 цагийн хооронд нийслэлийн нэр бүхий 5 сургууль дээр гэнэтийн хяналт, шалгалтыг хийлээ.

"Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон" Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийг хэмнэх түүний үр ашгийг сайжруулах, Төрийн албаны шинэтгэлд иргэдийн оролцоог хангах зорилгоор явуулсан тус шалгалтын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг маргааш хийхээр зарласан байна.

Хэвлэлийн бага хурал маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11:30-д Засгийн газрын XI байр, гуравдугаар давхар, Төрийн албаны зөвлөлийн хурлын танхим 302 тоотод болох аж.

Хуваалцах