Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Сутайн бор” клубийн тамирчид олимпын музейтэй танилцав

Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит тус клубийн 14 тамирчин спорт авиралтын УАШТ-д оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сутайн бор” клубийн тамирчид олимпын музейтэй танилцав
“Сутайн бор” клубийн тамирчид олимпын музейтэй танилцав. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь “Сутайн бор” уулын клубийн тамирчид МҮОХ-нд зочилж, олимпын музей үзлээ. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тэднийг хүлээн авч уулзав.

Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит тус клубийн 14 тамирчин спорт авиралтын УАШТ-д оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа юм.

“Том тэмцээний өмнө тамирчдаа МҮОХ-нд зочлуулж, ийм сайхан музей үзсэндээ маш их баяртай байна” хэмээн “Сутайн бор” клубийн дасгалжуулагч Х.Нямдоо ярив.

Хуваалцах