Сүүлийн 5 жил албан тушаалтнуудын төрд учруулсан хохирол 60 гаруй тэрбум төгрөг давжээ
Энэ байдалд цэг тавьж буруутай албан тушаалтнаар хохирол барагдуулах ажлыг эхлүүлнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Сүүлийн 5 жилийн байдлаар албан тушаалтнуудын төрд учруулсан хохирол 60 гаруй тэрбум төгрөг давсан.
Энэ байдалд цэг тавьж буруутай албан тушаалтнаар хохирол барагдуулах ажлыг эхлүүлнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдлээ.
Төрийн албан хаагчийг чөлөөлөх шийдвэр гаргахдаа Засгийн газар, төрийн байгууллагууд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчдөг. Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх асуудал газар авсан.
Үүнээс үүдэн албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас улсын төсвөөс үр ашиггүй зардал гарч байна. Тодруулбал, хэн нэгнийг ажлаас халсан нь хууль бус гэж шүүх тогтооход халагдсан ажилтанд учирсан нөхөн төлбөрийг шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны халааснаас гаргуулж эргэн төлүүлэх хуультай. Гэвч хуулийн энэ заалт амьдралд хэрэгжихгүй байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэллээ.
Mongolian National Radio · Сүүлийн 5 жил албан тушаалтнуудын төрд учруулсан хохирол 60 гаруй тэрбум төгрөг давжээ


















