Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сүүлийн 5 жилд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт 1670 гаруй хүн шалгагджээ

НҮБ-ын Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ”Ирэх 2030 он гэхэд бага дунд орлоготой улс орнуудад хар тамхины хэрэглээ 43 хувиар өснө” гэсэн судалгааг гаргаад байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүүлийн 5 жилд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт 1670 гаруй хүн шалгагджээ
Сүүлийн 5 жилд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт 1670 гаруй хүн шалгагджээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн таван жилд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 1050 шахам гэмт хэрэгт 1670 гаруй хүн шалгагджээ.

Үүний 91 хувь нь 15-35 насны хүүхэд залуучууд байсан бол 18-аас доош насны 58 хүүхэд байсан байна.

Ийнхүү жилээс жилд хар тамхитай холбоотой асуудал гүнзгийрч хэрэглэгч нь улам залуужих болсон учраас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх” тухай хулийн төслийг дахин боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн гэж Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа н.Батхуяг хэллээ.

Mongolian National Radio · Сүүлийн 5 жилд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт 1670 гаруй хүн шалгагджээ

НҮБ-ын Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ”Ирэх 2030 он гэхэд бага дунд орлоготой улс орнуудад хар тамхины хэрэглээ 43 хувиар өснө” гэсэн судалгааг гаргаад байна.

Иймээс урьдчилсан сэргийлэх ажлыг бүхий л шатанд хийхгүй бол хар тамхины асуудал айл бүрийн хаалгыг тогшиж эхэлсэн гэдгийг мэргэжлийнхэн онцгойлон сануулсан юм.

Хуваалцах