Сүүлийн 5 жилийн турш техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасч байна
Бүртгэлээс хассан ч тухайн тээврийн хэрэгсэлд татварын өр байвал түүнийг тэглэхгүй, заавал нөхөн төлүүлнэ гэлээ.
Мэдээллийн алба

Сүүлийн таван жилийн турш техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасч эхэллээ.
Бүртгэлээс хассан ч тухайн тээврийн хэрэгсэлд татварын өр байвал түүнийг тэглэхгүй, заавал нөхөн төлүүлнэ гэлээ.
Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд заасны дагуу техникийн үзлэгт 5 жил ороогүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасч байгаа юм. Хэрэв техникийн үзлэгт ороогүй ч тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулмааргүй байгаа бол одоо техникийн үзлэгт ороод бүртгүүлэх боломжтой гэж Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Золжаргал мэдээллээ.
Mongolian National Radio · Сүүлийн 5 жилийн турш техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасч байна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар жолооч нар жил бүр автомашиндаа тенхикийн хяналтын үзлэг хийлгэх ёстой. Хэрэв татвараа 5 жил төлөөгүй бол хуульд зааснаар бүртгэлээс хасдаг байна.


















