Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүүлийн жилүүдэд шар шороон шуурганы давтамж нэмэгджээ

Манай улсын говь хээрийн бүсээс бий болсон шар шороон шуурга Хятад, Солонгос, Япон улсын газар нутагт хүрдэг. Энэ нь хүний эрүүл мэнд, байгаль экологид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, техник технологийн эвдрэлд ч нөлөөлж эхэлснийг судлаачид хэлж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүүлийн жилүүдэд шар шороон шуурганы давтамж нэмэгджээ
Сүүлийн жилүүдэд шар шороон шуурганы давтамж нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Манай улсын говь хээрийн бүсээс бий болсон шар шороон шуурга Хятад, Солонгос, Япон улсын газар нутагт хүрдэг. Энэ нь хүний эрүүл мэнд, байгаль экологид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, техник технологийн эвдрэлд ч нөлөөлж эхэлснийг судлаачид хэлж байна.

Энэ талаар өнөөдөр болсон Дэлхийн шар шороон шуурганы суурь зураглал гарах техникийн уулзалтаар ярилцлаа. Уулзалтад НҮБ-ын төлөөлөгчид, БНСУ болон манай улсын шар шороон шуурга судлаачид оролцсон юм. Сүүлийн жилүүдэд шар шороон шуурганы давтамж нэмэгдсэн. Үүнийг үүний шалтгаан нөхцлийг судлах, хариу арга хэмжээ авахад өнөөдрийн уулзалт чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцоллоо.

Шар шороон шуурганы тоосонцрын хэмжээ маш бага буюу нунтаг байдаг. Тиймээс хүн амьтан болон байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөө ихтэй, түүгээр ч зогсохгүй техникийн эвдрэлд нөлөөлж байгаа аж.

Гэвч байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа үзэгдлийг үгүй хийх боломжгүй. Гэхдээ шалтгаан нөхцлийг нь тодруулж хариу арга хэмжээ авах шаардлагатай. Энэ ажлыг ганцхан улс богино хугацаанд хийх боломжгүй. Тиймээс бүс нутгийн хэмжээнд асуудлыг ярьж төлөвлөх шаардлагатайг Дэлхийн шар шороон шуурганы суурь зураглал гарах техникийн уулзалтад оролцогчид хэлж байлаа.

Хуваалцах