Сүүлийн таван жилд хар тамхины хэрэгт 1600 гаруй хүн холбогджээ
Харин манай улсын хувьд сүүлийн 5 жилд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 1000 гаруй гэмт хэрэгт 1600 гаруй хүн холбогдон шалгагджээ.
Мэдээллийн алба

НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас жил бүр тайлан гаргадаг.
2010 оны тайланд манай улсыг дамжин өнгөрөгч орон гэж бүртгэж байсан бол 2014 оноос хэрэглэгч орон болжээ.
Дэлхийн улс орнуудад хар тамхи хэрэглэгч 15-64 насны 280 гаруй сая хүн бүртгэгдсэнээс 490 гаруй мянган хүн амь насаа алдсан тоон мэдээлэл байна.
Харин манай улсын хувьд сүүлийн 5 жилд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 1000 гаруй гэмт хэрэгт 1600 гаруй хүн холбогдон шалгагджээ.
Энэ төрлийн гэмт хэргийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод, 10 гаруй хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Насны хувьд 13-35 хүртэлх насны хүүхэд залуус дийлэнх хувийг эзэлж байгаа юм.
Мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис хэрэглэгчдийн тоо, хууль бус эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүр ордог хоёр хөрштэй зэрэгцэн оршдог.
Цөөн хүн амтай, хүн амын ихэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг манай орны хувьд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ялын бодлогыг чангаруулах шаардлага тулгарч байна.
Энэ үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам яаж хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа юм.
Та бүхэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн яриаг сонсож байна.
Mongolian National Radio · Сүүлийн таван жилд хар тамхины хэрэгт 1600 гаруй хүн холбогджээ


















