Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Сүүн замын сахиул” кино гадаадын кино театруудаар гарна

“Сүүн замын сахиул” бүтээлийг ардын жүжигчин Цагааны Цэгмидийн ач, төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын хүү найруулагч, жүжигчин Т.Анар найруулсан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сүүн замын сахиул” кино гадаадын кино театруудаар гарна
“Сүүн замын сахиул” кино гадаадын кино театруудаар гарна. Зураг: МҮОНРТ

“Титанс фильм” студийн бүтээл “Сүүн замын сахиул” уран сайхны кино энэ сарын 28-нд Казахстанд нээлтээ хийнэ. Түүнчлэн тус бүтээл ирэх сарын 5-наас Улаанбаатар болон Эрдэнэт, Дарханы кино театраар гарах бөгөөд ирэх сарын 27-ноос Киргиз, 2020 оноос ОХУ, Узбекистан зэрэг улсын үзэгчдэд хүрэх юм байна.

“Сүүн замын сахиул” бүтээлийг ардын жүжигчин Цагааны Цэгмидийн ач, төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын хүү найруулагч, жүжигчин Т.Анар найруулсан бөгөөд гол дүрд гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, А.Баттүшиг, Ч.Болд, “Рекитер” кинонд гол дүр бүтээж тэсрэлт хийсэн Казахстаны жүжигчин Саят Исембаев нар тоглосон.

Хуваалцах