Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Сувдан хөлс” үзэсгэлэнгийн нээлт “Q Art” галерейд болов

Хурдан морины чинэсэн хөлсийг “Сувдан хөлс” гэдэг учраас ийнхүү үзэсгэлэнгээ нэрлэжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сувдан хөлс” үзэсгэлэнгийн нээлт “Q Art” галерейд болов
“Сувдан хөлс” үзэсгэлэнгийн нээлт “Q Art” галерейд болов. Зураг: МҮОНРТ

Зураач, яруу найрагч “Хөх бичиг” бичиг соёлын академийн тэргүүн Г.Мөнхбаатарын бие даасан анхны үзэсгэлэн “Сувдан хөлс” нэртэйгээр “Q Art” галерейд нээлтээ хийлээ. “Морины Мо” нэрээр танигдсан тэрбээр шитэд реализм буюу magic realist чиглэлээр уран бүтээлээ туурвидаг.

Уг үзэсгэлэнд тэрбээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, тод манлай уяач Д.Даваахүүгийн цолмон халтар, гавьяат малчин, тод манлай уяач Д.Ононгийн аварга хээр, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн ажнай шарга, улсын алдарт уяач Т.Болдбаатарын халиун болон бусад уяачийн хурдан хүлгийн зургийг дэлгэв.

Хурдан морины чинэсэн хөлсийг “Сувдан хөлс” гэдэг учраас ийнхүү үзэсгэлэнгээ нэрлэжээ.

Үзэсгэлэн ирэх долдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах