Swarovski-ийн сая болор шигтгээтэй Benz хараа булаав
Орос оюутан Дарья Радионова Swarovski-ийн сая болор шигтгээ суулгасан Benz машинаараа Лондон хотын төвөөр явж, олны анхаарлыг татсан байна.
Мэдээллийн алба

Орос оюутан Дарья Радионова Swarovski-ийн сая болор шигтгээ суулгасан Benz машинаараа Лондон хотын төвөөр явж, олны анхаарлыг татсан байна. 21 настай тэрээр энэ сарын 18-нд хөл хөдөлгөөн ихтэй газруудын нэг болох Найтсбридж дэх Harrods их дэлгүүрийн гадна машинаа тавьсан нь Лондончуудыг эрхгүй алмайруулсан талаар "Telegraph" мэдээллээ.



Бизнесийн чиглэлээр сурдаг Радионова Mercedes CLS 350 машиндаа болор шигтгээ суулгахын тулд 20 мянган фунт стерлинг төлсөн бөгөөд машиныхаа зургийг Instagram-дaa тавьсан байна. Тэрээр энэ талаараа "Би маш онцгой, содон зүйлтэй болохыг хүссэн. Чимэглэлийг хийсэн хүмүүс Оросоос ирж, хоёр сарын турш өдөрт 12 цаг ажилласан" хэмээн "Mail Online" сайтад ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/


















