Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Sweetymotion хамтлаг “Шинэ жилийн дуугаа” шинэчлэн дуулжээ

Sweetymotion хамтлаг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтарсан “Шинэ жилийн дуу”-ныхаа шинэчилсэн хувилбарыг клипний хамт олны хүртээл болгосон байна. Сүүлийн таван жилийн хугацаанд тайзнаа гараагүй байсан тус хамтлаг “Mongolia Entertainment”-ийн бүжигчидтэй хамт шинэхэн кл

Т.
Т.Урангуа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Sweetymotion  хамтлаг “Шинэ жилийн дуугаа” шинэчлэн дуулжээ
Sweetymotion хамтлаг “Шинэ жилийн дуугаа” шинэчлэн дуулжээ. Зураг: МҮОНРТ

Sweetymotion хамтлаг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтарсан “Шинэ жилийн дуу”-ныхаа шинэчилсэн хувилбарыг клипний хамт олны хүртээл болгосон байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд тайзнаа гараагүй байсан тус хамтлаг “Mongolia Entertainment”-ийн бүжигчидтэй хамт шинэхэн клипэндээ тоглож, фэнүүддээ гэнэтийн бэлэг барьсан байна. Шинэ клипийг нь үзсэн үзэгчид “Хүүхэд насны дурсамжаараа аялаад маш сайхан байна” дараагийн шинэ уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээж буйгаа уламжлаад авсан байна.

“Шинэ жилийн дуу”-ны үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, хөгжмийн зохиолч Б.Чинбат аяыг нь зохиосон юм. Энэхүү бүтээлийг 2001 онд анх удаа олны хүртээл болгож байсан юм. Хорин хоёр жилийн дараа дахин шинэчилэн найруулан гаргасан байна.

Хуваалцах