Т.Анхбаяр “ДМЮ” клубын оны шилдэг тоглогчоор дахин шалгарлаа
Сонирхуулахад тэрбээр клубынхээ хамгийн нэр хүндтэй шагналын хоёр дахиа хүртсэн хоёр дахь (Эхнийх нь Ө.Төрбилэгт), дараалан хүртсэн анхны тоглогч болсон байна.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн "ДМЮ" клубын өсвөрийн багийн оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа, шинэ жилийн баярын цэнгүүн уламжлал ёсоор нэгдүгээр сарын 1-нд "Ногоон тагт" ресторанд боллоо.
Тус клубын ерөнхийлөгч Б.Батзаяагийн хэлсэнчлэн олон тоглогч нь нас насныхаа шигшээ багийн урилга гардаж тоглосон 2017 оны өрсөлдөөн тун ширүүн болж, оны шилдэг хаалгачаар Г.Мөнх-Оргил, хамгаалагчаар С.Жамбалбавуу, хагас хамгаалагчаар А.Баттулга, довтлогчоор Т.Анхбаяр, хөгжөөн дэмжигчээр Б.Хулан шалгарав.
Ёслолын ажиллагааны төгсгөлд "ДМЮ" клубын тоглогч бүрийн хүртэхийг хүсдэг оны шилдэг тоглогчийн шагналын эзэн тодорч, Т.Анхбаяр энэхүү цомыг хоёр дахь удаагаа өөрийн болгосон юм.
Сонирхуулахад тэрбээр клубынхээ хамгийн нэр хүндтэй шагналын хоёр дахиа хүртсэн хоёр дахь (Эхнийх нь Ө.Төрбилэгт), дараалан хүртсэн анхны тоглогч болсон байна.
Б.Батзаяа ерөнхийлөгчтэй "ДМЮ" клуб дотоодын төдийгүй олон улсын тэмцээн уралдаанд тогтмол өндөр амжилттай оролцдог бөгөөд өсвөрийн багийн оны шилдгүүдээ 2007 оноос хойш 11 дэх жилдээ дараалан тодруулж, урамшуулсан нь энэ юм.


















