Т.Батхааны шарга шүдлэн түрүүллээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд 254 хүлэг бүртгүүлснээс 59 үрээ уралдав.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд 254 хүлэг бүртгүүлснээс 59 үрээ уралдав. Ийнхүү айргийн тавд хурдалсан хүлгийг уяач, уралдаанч хүүхдийнх нь хамт танилцуулья.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Түмэнжаргалын Батхааны шарга. Уралдаанч есөн настай Дарьсүрэн.
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Б.Баярдоржийн хээр. Уралдаанч есөн настай О.Батбаяр.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, уяач Д.Сумъяасүрэнгийн цагаан. Уралдаанч есөн настай Т.Гарам-Очир.
Төв аймгийн Заамар сумын харьяат, уяач Д.Энхболдын хонгор. Уралдаанч 12 настай Б.Жавхлантөгс.
Төв аймгийн Бүрэн сумын харьяат, уяач Д.Ариунбаярын хонгор халзан. Уралдаанч найман настай Т.Ариунсанаа тус тус хурдалжээ.


















