Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Т.Батцэцэг “Miss Bikini of the World” шагнал хүртлээ

Олон улсын аялал жуулчлалыг тухайн улсын миссүүдээр нь дамжуулан дэлхий нийтэд сурталчлах зорилготой тус тэмцээнд Т.Батцэцэг амжилттай оролцож Монгол орныхоо аялал жуулчлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Батцэцэг “Miss Bikini of the World” шагнал хүртлээ
Т.Батцэцэг “Miss Bikini of the World” шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Азийн супер модель, мисс Т.Батцэцэг БНХАУ-ын Шианнин хотноо зохион байгуулагдсан “Miss Tourism Queen Interntional 2013” олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Miss Bikini of the World”-1st runner up, “Miss Elegant”-1st runner up шагналыг тус тус хүртжээ. Олон улсын аялал жуулчлалыг тухайн улсын миссүүдээр нь дамжуулан дэлхий нийтэд сурталчлах зорилготой тус тэмцээнд Т.Батцэцэг амжилттай оролцож Монгол орныхоо аялал жуулчлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулжээ.

Түүнчлэн тэрбээр “Сочи-2014” олимпийн “Miss world sport-2014” спортын наадамд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн аж.

Хуваалцах