Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Т.Баясгалан маргааш 99 азтанд “Алтан цомог”-оо бэлэглэнэ

Эхийн элбэрэл, үрийн ачлал, зүрхний тайтгарал, насны хайр шингэсэн бүтээлүүдээ багтаасан түүний шинэхэн цомогт “Хайрлан дуулмаар байна”, “Ботгоны дуу”, “Мөнхийн дэргэд ээж минь”, “Хаврын найраг” зэрэг Монгол түмний сэтгэлд хоногшсон 20 гаруй дуу багтжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Баясгалан маргааш 99 азтанд “Алтан цомог”-оо бэлэглэнэ
Т.Баясгалан маргааш 99 азтанд “Алтан цомог”-оо бэлэглэнэ. Зураг: МҮОНРТ

Ард түмнийхээ сэтгэлд хоногшсон дуунуудаасаа дээжлэн “Алтан цомог”-оо өргөн барьсан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан энэ сарыг уран бүтээлийн сар болгон зарласан билээ.

Эхийн элбэрэл, үрийн ачлал, зүрхний тайтгарал, насны хайр шингэсэн бүтээлүүдээ багтаасан түүний шинэхэн цомогт “Хайрлан дуулмаар байна”, “Ботгоны дуу”, “Мөнхийн дэргэд ээж минь”, “Хаврын найраг” зэрэг Монгол түмний сэтгэлд хоногшсон 20 гаруй дуу багтжээ.

Мөн түүний дууг гар утсандаа хамгийн их эгшиглүүлсэн 99 азтанд маргааш цомог бэлэглэх аж.

Хуваалцах