Т.Бэгзсүрэн Улсын начин цолын болзол хангалаа
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны тавын даваанд Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн арслан
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны тавын даваанд Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн арслан Т.Бэгзсүрэн Булган аймгийн Сайхан сумын харьяат, Улсын заан Н.Түвшинбаярыг өвдөг шороодуулж, Улсын начин цолын болзол хангалаа.
Одоо Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, аймгийн арслан Ц.Бямба-Очир нарын барилдаанаар тавын даваа өндөрлөх юм.


















