Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Болдбаатарын халиун азарга дахин түрүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азрагын уралдаанд нийт 172 азарга уралдахаар бүртгүүлсэн ч үүлдэр тогтооох комиссын шийдвэрээр

Mонгол наадам 2017

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Болдбаатарын халиун азарга дахин түрүүллээ
Т.Болдбаатарын халиун азарга дахин түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азрагын уралдаанд нийт 172 азарга уралдахаар бүртгүүлсэн ч үүлдэр тогтооох комиссын шийдвэрээр 92 азарга уралдахаар гарааны зурхай руу мордсоноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Монгол Улсын Тод Манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга дахин түрүүлж, наадамчин олныг баясгалаа.

- Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач О.Батболдын хээр азарга хурдласан байна.

- Гуравдугаарт, С.Мөнхнасангийн бор азарга,

- Дөрөвдүгээрт, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор,

- Айргийн тавд, Дорнод аймгийн Баян-Уул сумын уяач, "Чандмань тал" компанийн захирал Ж. Энхболдын хул азарга орлоо.

Хуваалцах