Т.Дэлгэрмөрөн өөрийнхөө болон охиныхоо төрсөн өдрийг тохиолдуулж тоглолт хийнэ
Уянга, ухаарал, энэрэл, хайрын сэдэвтэй дуу ихэвчлэн сонсогдсон тус тоглолтоо тэрбээр 10 жилийн өмнөөс төлөвлөжээ.
Мэдээллийн алба

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн тоглолтынхоо нэрийг фэйнүүдийнхээ тусламжтайгаар өгнө.
Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 16, 17-нд Монгол бөхийн өргөөнд тоглолтоо зохион байгуулах гэж байгаа билээ.
Уянга, ухаарал, энэрэл, хайрын сэдэвтэй дуу ихэвчлэн сонсогдсон тус тоглолтоо тэрбээр 10 жилийн өмнөөс төлөвлөжээ.
Иймд тэрбээр энэ тоглолтынхоо нэрэнд ихэд анхаарч буй нь тодорхой биз ээ. Сэтгэлд хүрсэн нэр хайрлавал том шагнана гэдгээ ч фэйсбүүкээрээ дамжуулан мэдэгдсэн байна.
Түүний тоглолтод “Наян булгийн аялгуу”, “Тэнгэрийн бүсгүй”, “Уулзах л юмсан даа чамтайгаа”, “Хайрын дээд хань минь”, “Ааваа дуулъя”, “Андгай” зэрэг дуу дуулагдах аж.
Сонирхуулахад тоглолт болох өдөр түүний болон охин Зөөлөнсийгийнх нь төрсөн өдөр тохиож буй.


















