Т.Энхбат олон улсын уралдаанаас гурван том шагнал хүртжээ
Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 23-28-нд болсон Олон улсын дуурийн дуулаачдын "Звёздная Рапсодия" уралдааны гран приг хүртсэн юм.
Мэдээллийн алба

ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.К.Римский Корсаковийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн оюутан Т.Энхбат тус хотноо болсон "Весна романс" 17 дахь удаагийн уралдаанд нэг, 10 дахь удаагийн "Весна песни" уралдааны гран при, үзэгчдийн таашаал хүртсэн дуучнаар шалгарчээ.
Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 23-28-нд болсон Олон улсын дуурийн дуулаачдын "Звёздная Рапсодия" уралдааны гран приг хүртсэн юм.
Түүнчлэн Н.К.Римский Корсаковийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн дуурийн дуулаачийн тавдугаар курсын оюутан Л.Болдцэрэн Т.Штоколовийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын тавдугаар уралдаанд хоёрдугаар байр эзэлжээ.


















